Ковид дахин дэгдсэн Хятадын иргэд хүнсээ нөөцөлж байна
2021-11-04

Өнгөрсөн сарын дундуур Хятадын хойд нутгуудаар коронавирусийн халдвар дахин дэгдэж, удаан хугацаанд дотооддоо халдвар илрүүлээгүй байсан Хятадын эрх баригчид шинэ дэгдэлтийг тогтоон барих үүднээс хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Манай улстай хиллэдэг Эрээн, Сэхээ боомтуудыг хааж, халдвар дэгдсэн бүс нутгуудад хөл хорио тогтоон, бүх иргэдийг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахын дээр аюулт өвчин дахин тархахад гэм буруутай гэж үзэн холбогдох албан тушаалтнуудыг ажлаас нь халж байлаа. 

 

Хятадад халдвар дахин дэгдсэн нь Уханьд анх коронавирус илрүүлснээс хойших хамгийн аюултай дэгдэлт гэж эрх баригчид үзэж байгаа гэнэ. Лхагва гарагт гарсан мэдээллээр Хятадад нэг хоногт коронавирусийн халдварын 93 тохиолдол илэрсэн нь сүүлийн гурван сард тохиосон хамгийн өндөр үзүүлэлт гэж Хятадын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлсэн байна. Ингэснээр, 10 дугаар сарын 17-нд анх дотоодын халдвар дахин бүртгэгдсэнээс хойш Хятадын 16 мужид нийт 631 тохиолдол бүртгэгджээ. 

 

Эрүүл мэндийн улсын хорооны мэдээлснээр, сүүлийн долоо хоногт халдвар авсан хүмүүсийн тоо байнга нэмэгдэж байгаагийн дээр Хар мөрөн мужид нас баралт хамгийн ихээр бүртгэгдсэн байна. Энэ мужид нийт 35 хүн коронавирусийн халдварын улмаас нас баржээ.Нийтдээ, Хятад даяар коронавирусийн халдвар авсан 1000 хүн байгаагаас 37 хүний биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ. 

 

Халдварын нөхцөл байдал хүндэрсэн үед Хятадын Засгийн газар иргэдээ нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ нөөцлөхийг уриалсан бол холбогдох байгууллагуудад хүнсний нөөц хангалттай бэлдэхийг үүрэг болгосон байна. Энэ уриалгын дараа Хятадын оршин суугчид олноороо худалдааны төвийг зорьж, хүнсний бүтээгдэхүүн асар ихээр нөөцлөх болжээ. Энэ нь ногооны үнэ эрс нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л өргөст хэмх, бууцай, цэцэгт байцайны үнээ 10 дугаар сар гарснаас хойш хоёр дахин нэмэгджээ. Түүнчлэн бууцай гэхэд л гахайн махнаас үнэтэй болсон талаар Global Times сонин мэдээлсэн байна.

 

"Коронавирусийн халдвар дахин дэгдсэн талаарх мэдээлэл гарч эхлэнгүүт ахмад настнууд супермаркетаар дүүрч, хүнсний бүтээгдэхүүн ихээр худалдан авах болсон" гэж Хятадын Weibo олон нийтийн сүлжээний нэгэн хэрэглэгч бичжээ.

 

Ийнхүү коронавирусийн дэгдэлтийн улмаас цочирдолд орон хүнс нөөцлөх болсон нь нэг талаараа эрх баригчдын анхааруулгатай холбоотой гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. Түүнчлэн Хятадад хүнсний хямрал нүүрлэх нь гэсэн яриа ч энэ мэдэгдлийн дараа гарч байлаа. Үүний дараа БНХАУ-ын Худалдааны яам хүнсний бүтээгдэхүүн нөөцлөхтэй холбоотой гаргасан зөвлөмжөө тайлбарлажээ.

 

Жэнминь Жибао сонины мэдээлснээр, 11 дүгээр сарын нэгний өдөр Худалдааны яам нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүний тодорхой нөөцтэй байх зуршлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл нь иргэдийг цочирдолд оруулах зорилгогүй гэнэ. Гагцхүү өвөл болон ирэх хаварт зориулж хангалттай нөөц бэлэн байхыг уриалсан, улирлын шинжтэй зөвлөмж хэмээн Хятадын Худалдааны яам тайлбарлажээ.Түүнчлэн хүнсний ногооны нийлүүлэлт, үнэ тогтворжуулах зорилго агуулан ийм мэдэгдэл хийсэн гэж тайлбарласан байна. 

 

Гэсэн ч Хятадын супермаркетууд худалдан авагчдаар дүүрэн, оршин суугчид дахин хатуу хөл хорионд орж болзошгүй хэмээн болгоомжилсны улмаас хүнсний бүтээгдэхүүн ихээр нөөцөлсөөр байгаа гэнэ. Хятадын эрх баригчид 2022 оны хоёрдугаар сард Өвлийн олимп эхлэхээс өмнө дотоодын халдваргүй болох зорилго тавьж байгаа тул цөөн тохиолдол илэрсэн Бээжин хотод ч хөл хорио тавьж, хот хоорондын тээвэрлэлт, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлаад байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-04
Дэлхийн даац:
Бид Монголд бэлчээрийн даац хэтэрч, талхлагдсан тухай ярьж байна. Удахгүй дэлхийн даац хэтэрч хоол хүнсний хомсдолд орж таарна. Бид байгаль дэлхийгээсээ үргэлж авч хэрэглэж, ухаж түнхэж, тонож дээрэмдэж байна. Дэлхийн нөөц хязгаартай тул хэзээ нэгэн цагт шавхагдах нь гарцаагүй.
2021-11-04
Bg:
Манай балайнууд буюу архичин хэний ч үгэнд ордоггүй хайнга хөсрий эрчүүд маань очиж халдааж дээ. Манай нийт эрчүүдийн талаас илүүг эзэлдэг тэдгээр хар эрчүүд бол хэний ч үгэнд орохгүй, хүнтэй муудалцах, архи уух, ан хийх, хүүхэн эргүүлэх л ажилтай нийгмийн хогнууд юм. Зөв юманд нь ашиглавал үр дүн гарна. Харин албан тушаал өгвөл балай балай юм хийж өгнө дөө тэд нар нь.
2021-11-04
х:
хужаад 93 хүнл коронодсон гэнүүү монгол 930 хүн аль нь хүн ихтэй вэ дэлхиид гайтарьсан лалрууд
2021-11-04