Хятад улс 2027 он гэхэд 700 цөмийн хошууг зэвсэглэлдээ оруулж, харин 2030 он гэхэд цөмийн хошууны тоогоо 1000-д хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар БНХАУ-ын Зэвсэгт хүчний хөгжлийн тухай Пентагоны жил бүрийн тайланд өгүүлжээ. Өмнөх тайланд Хятадад 200 цөмийн зэвсэг байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоог хоёр дахин нэмэгдүүлнэ гэж таамаглаж байв.
БНХАУ стратегийн нисэх хүчин, тив алгасах пуужин болон атомын шумбагч пуужин тээвэрлэгчийг агуулсан "цөмийн гурвал"-ыг бүтэээж байгаа гэж Пентагоны илтгэлээс иш татан AFP агентлаг мэдээлжээ. Хятад улс цөмийн зэвсгээр дайсандаа цохилт өгөхгүй ч дайралт халдлагаас хамгаалах зорилгоор ийнхүү цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна гэж Пентагон онцолсон байна.
Энд дуулгахад, АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны дарга генерал Марк Милли мэдэгдэл хийхдээ дэлхий нийт стратегийн тогтворгүй байдал эрс нэмэгдсэн эрин зуунд орж байна хэмээн онцолж байлаа. Түүний өгүүлснээр, олон улсын харилцаан системд өнөөдөр Орос, Хятад, АНУ гэсэн хүчний гурван төв бий болж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |