Б.Энхбаяр: Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг юм шүү, иргэд ээ
2021-11-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс 2022 онд баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр койны талаар иргэдэд анхааруулга хүргэлээ.

 

 

Тэрбээр “Хоршоодыг хөгжүүлэх, иргэдийн бизнесийг идэвхжүүлэх зорилгоор 2002 онд Хоршооны тухай хуулийг баталж байсан. 2006 онлд ХЗХ-д гарч, 30-аад мянган иргэнд 120 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан. Тухайн үед төр нэг удаагийн хууль гаргаж, хохирлын 50 хувийг төрөөс барагдуулсан. Учир нь Хоршооны тухай хуулийг гаргахдаа пирамид тогтолцооны луйвар хийх үүд хаалгыг хаагаагүй гэм буруугаа хуваалцсан байдаг. Тиймээс 30-аад мянган иргэний 60 гаруй тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлсөн.

 

15 жилийн дараа одоо койн яригдаж эхэллээ. Монголбанк болон СЗХ-ны мэдээллээр ХЗХ-дын оролцогчдоос 10 дахин олон хүн, 10 дахин их хөрөнгө койнд эргэлдэж байна. Дэлбэрвэл дарьтай торх биш цөмийн бөмбөг болох нь тодорхой дүр зураг ажиглагдаж байна.

 

Монголбанк болон СЗХ-ноос иргэдэд удаа дараа анхааруулж байгаа. Энэ асуудал хуулийн зохицуулалтгүй байгаа. Тиймээс би ард иргэддээ УИХ-ын чуулганы танхимаас анхааруулмаар байна. Хууль эрхзүйн орчин байхгүй шүү, эрсдэлээ иргэн та өөрөө үүрнэ шүү. Төр үүрэхгүй, учир нь УИХ хууль гаргаагүй. Төр зөвшөөрөл олгоогүй, бүртгээгүй. Иргэн та, араа өөрөө л даана. Үнэгүй бяслаг дандаа хавханд байдаг юм шүү” хэмээн анхааруулж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв шүү үнэхээр хавханд л байдаг
2021-11-07
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-04
Nam bus irgen:
Ajil hiivel Am tosdono. Amar hyalbar argaar bayajih, mungu oloh setgelgeetei humuus olshrood l bna daa. Olin jil belen mungu taraaj belenchleh setgelgeend surgajee hulgaichuud.
2021-11-04
Зүгээр сууж байгаад мөнгө олох гэсэн хүмүүсийн мөрөөдөл б з дээ сүүлд нь баахан мөнгө алдаад хэн нэгнийг буруутгах гээд л гүйдэг үхэр монголчууд даа
2021-11-04
Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шуналын хүүдийнүүд мөнгөө алдчихаад төр буруутай Засгийн газар огцор гээд зогсож байж мэдэх л байх , түүн дээр нь жагсаал цуглаан зохион байгуулах гаж донтой хэдэн нөхөд хүний эрх шудрага ёс яриад таван цаас олох гээд зогсож байж мэдэх л юм. Засаг минь тэр үед нь хохь чинь гээд салаавч өгөөрөй
2021-11-04
Зочин:
Ажил хийдэггүй шимтгэл төлдөггүй ийм юм хийгээд байгаа нөхдүүдээс авах татварыг нь сайн нэмээч
2021-11-04
Яанадаа:
Амархан баяжиж биёэ биёээ хулхидах гд бүгд азаа үзэн Койн гэдэгт хамаг мөнгөө алдаж бгаа.Хохино болж,Залхуу арчаагүй зан чнь чамайг хоосолж өгнө.койн Гаргагч мөнгийг луйвардаад Тэгээд дуусна.залхуу арчайгүй хүмүүс л дээ
2021-11-04
Үнэгүй бяслаг хавханд ч биш хүүхэлдэйн кинонд л байдаг биз дээ
2021-11-04
Аав:
Миний хүү овоо доо. Хүү том болжэээ.
2021-11-04