Меркель улс төрд дахин хөл тавихгүй
2021-11-08

Германы канцлерын үүрэг гүйцэтгэгч Ангела Меркель албан тушаалаасаа буусныхаа дараа дахин улс төрд орох сонирхолгүй байгаа гэнэ. Энэ талаараа тэрбээр Deutsche Welle агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 

 

"Би юу хийх талаарх асуултын тухайд гэвэл улс төрд л эргэн орохгүй" хэмээн Меркель мэдэгджээ. Түүний өгүүлснээр, эхлээд багахан амарч, ном уншиж, сайн унтаж амраад, дараа нь "толгойдоо орсноо" хийх гэнэ.

 

Тэрбээр канцлерын албан тушаал дахь сүүлийн айлчлалуудаа хийж байгаа бөгөөд ажлаа өгөх болсондоо нэг талаас жаргалтай байгаа хэдий ч ажил нь үргэлж сэтгэл ханамжийг өгдөг байсан тул бага зэрэг гунигтай болно гэж Меркель өгүүлжээ.

 

Энд дуулгахаөд, Ангела Меркель 10 дугаар сард Германы канцлерын үүрэг гүйцэтгэгч болсон юм. Тэрбээр Засгийн газрын тэргүүний үүргээ албан ёсоор өгөхөөр болсон. Гэхдээ Меркель шууд тэтгэвэртээ гарахгүй бөгөөд Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерыэ хүсэлтээр Меркель болон таннхимын бусад гишүүд 12 дугаар сард канцлер сонгогдох хүртэл түр хугацаанд албан үүргээ гүйцэтгэхээр болсон юм.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин