КОВИД-19: 450 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа
2021-11-08

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 450 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 366 нь Улаанбаатарт, 84 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 8 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12 741 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний  5521-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 273 иргэний бие нэн хүнд байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Хэдэн хүнээс шинжилгээ авсан юм бэ? 10 мянгаас уу, эсвэл мянган хүнээс үү?
2021-11-08
Зочин:
Халдварын тоо эрс буурч:Үнэн бол сайхан л МЭДЭЭ бна даа.
2021-11-08