ОХУ есөн оронд агаарын хилээ нээлээ
2021-11-09

Коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн улс орнууд хилээ хааж, гадаад улс оронтой шууд харилцах харилцаагаа хязгаарлаад байсан ч вирусээс сэргийлэх вакцины ачаар ээлж дараалан хилээ нээсээр байна. АНУ 11 дүгээр сарын наймны өдрөөс эхлэн вакцин тариулсан жуулчдад хилээ нээсэн бол хойд хөрш ОХУ өнөөдөр буюу 11 дүгээр сарын есний өдрөөс эхлэн дэлхийн есөн улстай харилцах агаарын харилцаагаа сэргээлээ. 

 

Тодруулбал, 11 дүгээр сарын есний мягмар гарагаас эхлэн Багамын арлууд, Иран, Нидерланд, Норвеги, Оман, Словени, Тунис, Швед, Тайланд  улс руу нислэг үйлдэх, нислэг хүлээн авахаар болжээ. Ингэснээр өнөөдрөөс эхлэн Москва-Нассау чиглэлд Багамын арлууд руу долоо хоногт хоёр нислэг, Москва-Тегеран чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэхээр болсон байна. 

 

Нидерланд руу долоо хоногт долоон нислэг, Норвеги руу долоо хоногт хоёр нислэг зэргээр гадаад улстай харилцах агаарын харилцаагаа сэргээхээр болжээ. Түүнчлэн Франц, Герман, Итали, Испани, Албани, Болгар, Унгар, Грек, Хойд Македони, Венесуэл, Мальта, Мальдив руу үйлдэх нислэгийн тоогоо нэмэгдүүлэхээр болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-10