И.Юшков: Монголоор дайрах хийн арилжааны гэрээг ОХУ, БНХАУ байгуулаагүй байгаа
2021-11-15

Хятад руу нийлүүлэх хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэр дээгүүр дайруулах боломжтой талаар олон жил ярьсны эцэст өнгөрсөн онд Монгол, Оросын тал энэ асуудал дээр урагшилж, хамтарсан компани байгуулсан юм. Улмаар 2024 он гэхэд хий дамжуулах хоолойг барьж эхлэнэ гэж өнгөрсөн долоо хоногт шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн нь Оросын хэвлэлүүдийн анхаарлыг ихээр татаж байна. Энэ удаад Взгляд сонин "Орос, Хятадын хооронд гэрээ байгуулаагүй байхад хийн хоолой барих боломжтой эсэх" асуудлыг хөндсөн нийтлэлийг товчлон хүргэж байна. 

 

"Сила Сибири"-ийн араас хоёр дахь, Монголоор дамжих Оросын хийн хоолой улам бүр тодорч харагдаж эхэллээ. Чиглэлийг тодорхойлж, техник эдийн засгийн үндэслэл бараг бэлэн болсон бол хоолойг барих хугацааг анх удаа зарлалаа. Гагцхүү Орос, Хятадын хоорондын худалдааны гэрээ гэсэн нэн чухал хэсэг дутуу байна. Энэ гэрээг хэзээ байгуулах вэ? 

 

Энэ хоолойг 960 км гаруй урттайгаар тавих чиглэлийг хэдийнэ тодорхойлсны дээр энэ оны эцэс гэхэд төслийн техник эдийн засгийн үндэслэл бэлэн болох нь. Үүний дараа инженер, техникчид хий дамжуулах хоолойн нарийн ширийн ажлыг хийнэ. Бэлтгэл ажилд хоёр жил орчмын хугацаа шаардагдах аж.

 

Түүнчлэн, хий дамжуулах хоолой барьж эхлэх хугацааг анх удаа зарлав, 2024 онд барьж эхлэх гэнэ. Энэ талаар Монголын шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан өгүүлсэн юм. Хоолой барих ажилд дахин 4-5 жил шаардагдах бөгөөд өөрөөр хэлбэл 2028-2030 оноос наас хоолойгоор хий дамжихгүй нь.

 

Монголын сайдын өгүүлснээр, тариф, үнийн зохицуулалтын хэлэлцээрийг Орос, Монгол, Хятад гэсэн гурван тал хий дамжуулах хоолойг барьж эхэлсний дараа байгуулах гэнэ. Гэвч үүнд шинжээчид эргэлзэж байгаа юм.

 

"Хий худалдах арилжааны гэрээ байгуулахаас өмнө хий дамжуулах хоолойг Газпром барина гэж байхгүй" хэмээн Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль, Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн шинжээч Игорь Юшков үзэж байна.

 

Учир нь жилд 50 тэрбум куб метр хийг хоолойгоор нийлүүлэх тухай ярьж байгаа. Энэ нь жилд 38 тэрбум кубметр хий нийлүүлэх боломжтой "Сила Сибири -1"-ийн хүчин чадлаас ч их юм. Одоо Хятад улс энэхүү хоолойгоор Орос улс дамжуулж чадах бүхий л хийг худалдан авч байгаа. Хятадын тал ашигтай нөхцлөөр гэрээ байгуулсан тул хямд үнээр хий авдаг юм. 

 

Гэхдээ өнгөрсөн онд байдал огт өөр байлаа. 2020 оны эхний хагас жилд Хятад улс дамжуулах хоолойгоор ирсэн Оросын хийг бараг л авдаггүй, голчлон байгалийн шингэрүүлсэн хий авдаг байв. Учир нь цар тахал болон хөл хорио дэлхий даяар газрын тосны төдийгүй хийн үнийг өсгөсөн байлаа. Газпромын гэрээн дээр Хятадад зориулсан үнэ спотын үнээс өндөр байв. Харин энэ онд өнгөрсөн оны газрын тосны хямд үнэ дээр суурилан хийн үнийг тогтоожээ. 

 

Монголоор дамжин хүрэх шинэ хий дамжуулах хоолой нь байгалийн шингэрүүлсэн хийнээс хамаарах хамаарлыг бууруулж, хямд үнэтэй хий авах боломжтой болно гэдгийг Хятадын тал сайтар ойлгож байгаа гэж шинжээчид үзэж байгаа юм. Эрчим хүчний нөөцийн эрэлт болон хэрэглээ Азид Хятадад төдийгүй Энэтхэг, бусад орнуудад ч нэмэгдсээр байгаа.

 

"Өнөөгийн эрчим хүчний хямрал нь Оросоос хий авах хоёр дахь хоолойн гэрээг байгуулахад Хятадыг түлхэж байгаа бөгөөд учир нь энэ бол баталгаатай нийлүүлэлт, энэ хоолойгоор ирэх хий хаашаа ч урсаад явчихгүй, мөн өрсөлдөхүйц үнэ" хэмээн салбарын шинжээч өгүүлжээ.

 

Энэ хий дамжуулах хоолой нь Орост ч ашигтай. Нүүрс төрөгчөөс татгалзах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд Оросоын хийг худалдан авахаа багасгана гэж европчууд байнга о мэдэгдэж байгаа юм. Европ тив баруун Сибирийн орд газруудаас хий авдаг. Чухамхүү энэ Баруун Сибирийн хий нь Монголоор дамжин Хятад руу хүрэх "Сила-Сибири-2" шинэ хий дамжуулах хоолойн нөөцийн бааз болох юм. 

 

Харин хий дамжуулах төсөлд Монгол гарч ирсэн нь ямар учиртай вэ? Урьд нь гуравдагч орноор дайруулалгүйгээр "Алтай" хий дамжуулах хоолой байгуулах талаар яригдаж байсан шүү дээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Монголоор дамжуулан төслийг хэрэгжүүлэх нь хожоотой алхам гэнэ.

 

"Хятад улс одоо маш хүчирхэг болсон тул транзит хоолойг ашиглан Монгол Улс Орос, Хятадыг сүрдүүлэхгүй л болов уу. Тиймээс хоёр оронд энэ транзит улс ашигтай" хэмээн Юшков үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Түүнчлэн, Монголоор дайруулж байгаа нь эцсийн хэрэглэгчдэд хий хүргэх зайг багасгахын дээр Дундад Азийн хийтэй өрсөлдөх өрсөлдөөнийг үгүй болгож байгаа гэнэ. Гуравдагч орноор дайруулалгүйгээр Хятад руу шууд хий нийлүүлэхээр төлөвлөж байсан чиглэл нь Хятадын баруун хил рүү хүрэх байсан бөгөөд ингэсэн тохиолдолд хятадууд хүн амынх нь ихэнх хэсэг нь байрлах эрэг хүртлээ энэ хийг татах гээд ярвигтай ажил үүсэх байсныг шинжээч цохон тэмдэглэсэн байна. Мөн Хятадын баруун хил рүү Казахстан, Туркменистан, Узбекистаны хий нийлүүлэгддэг тул ихээхэн өрсөлдөөн үүсгэдэг байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болимоор:
Энэ үнэн
2021-11-19
ер н хятад хий аваад хэрэгцээгээ хангачихаар бид чинь нүүрсээ хааш нь хийх вэ ингэхэд хий дамжуулж мөнгө олохуу нүүрсээ зарж мөнгө олрхуу уг нь гэдийх ёстой газар эрх баригчдийн хүзүү сунаад байгааг ер ойлгохүй юм
2021-11-19
ард:
2 хөрш манайхаар хий дамжуулах гэрээг 1996 онд байгуулсан байв. Байгаль нуурыг хамгаалагчид тэмцсээр хоолойг нуураас 400 км хойш Сила Сибири-1-г тавьсан. Үүний зэрэгцээ манайхан бид оросуудад үргүй, оросууд танкаараа байгалийг маань сүйтгэсэн тул 50 тэрбум долларын өртэй г.м-ээр дургүйг нь хүргэсэн түшхтэй. Хятадын хийн хэрэгцээ улам ихээр нэмэгдэнэ.Оросуудаас хямдаар авч буй. Өдгөө ДЗЗ-н 2000 -д хүрч буй. Бид хийг хямдхан авах талаар яриа хэлэлцээгээ сайн хийх ёстой. Одоогоор тийм хэлэлцээ хийчих чадвартай хүн алга байна. Саяхан манайд суугаа оросын худалдааны төлөөлөгч хэлжээ ...
2021-11-18
Manai tomor zam 2 horshiig holboj baigaa ach holbogdoltoi,ene hiin hooloi barigdval adilhan
2021-11-18
Зочин 9:
Тэртэй тэргүй өнгөрсөн зууны 30д онд манай огт хамааралгүй Транссибирийн төмөр замаа японоос хамгаалахын тулд цэрэг оруулах цэргээ оруулахыг эсэргүүцэх хүнгүй болгохын тулд өөрийнхөө дотоодын хэлмэгдүүлэлттэй зэрэгцүүлж хэлмэгдүүлэлт явуулж байсан шүү дээ
2021-11-18
Тэртэй тэргүй манайд огт хамааралгүй Транссибирийн төмөр замаа японоос хамгаалах гэж өнгөрсөн зууны 30д онд цэрэг оруулж хэлмэгдүүлэлт явуулсан гашуун түүх байна шүү дээ
2021-11-18
Хийн хоолой Оросын стратегийн байгууламж. Түүнийгээ хамгаалж элдэв дарамт шахалт үзүүлэх нь нэмэгдэнэ. Үүнийг Чечень Украйнд болсон явдлуудаар харж болно. Одоо хойд урсгалаараа Европыг шантажлаж байгаа. Адаглаад хийн хоолой явж байгаа газар хүн мал ойртохгүй тэр хавьд монголын мэдлээс гарна.
2021-11-17
Za buraad za garaa. Hyataduud harin hii bas toviin Mujaa nvvrsenii stansaas hamaaralgui bolgoh geed bna. Toviin mujuud nvvrsees bolj aimaar bgaa za . Hujaa nar vne bol hairlahgui ee. Ugaasai hiig bulaaldaad l abanaa.
2021-11-17
Тайван байцгаа . Монголоор дамжиж хийн хоолой тавина гэдэг огт бүтэхгүй худал яриа. Хятад авна гэж хэлтлээ 10-20 жил,яг таг гэрээнд гарын үсэг зуртлаа ахиад 20 жил болдог улс. Чг үнэндээ өнөөдөр эргэлзэж байгаа. Энэ эргэлзээ бас л 10 жил. Тэгээд бодоцгоо.
2021-11-16
ер н хятад хий аваад хэрэгцээгээ хангачихаар бид чинь нүүрсээ хааш нь хийх вэ ингэхэд хий дамжуулж мөнгө олохуу нүүрсээ зарж мөнгө олрхуу уг нь гэдийх ёстой газар эрх баригчдийн хүзүү сунаад байгааг ер ойлгохүй юм
Za buraad za garaa. Hyataduud harin hii bas toviin Mujaa nvvrsenii stansaas hamaaralgui bolgoh geed bna. Toviin mujuud nvvrsees bolj aimaar bgaa za . Hujaa nar vne bol hairlahgui ee. Ugaasai hiig bulaaldaad l abanaa.
Хятад дуугарахгүй байгаа. Тэдэнд авах шаардлага байхгүй. Хүн амын өсөлтөө хязгаарлах, илүүдэл хүн амаа хаашаа хийе дээ гээд бүр уймарчихсан байнаа.
2021-11-16
Нүүрсээ ашиглаад Багануур Шивээ овоо энэ тэрдээ цахилгаан станц барихгүй яав? Одоо өнгөрлөө! Монголд юу байна нүүрс л байгаа биз дээ. Нэг нөхөр гарч ирээд урдах нөхрөө устгаад 30 жил явлаа. Жилдээ засгийн газар нь 7 солигдож л байлаа. Ийм л ажилтай хүмүүс шившиг юм аа
2021-11-15
Хөөрхий:
Энэ С.Амарсайхан яачихсан бодлогогүй бургас вэ?
2021-11-15
Моринд мордох хугацааны юм бодох юм. 5-10 жилийн цаадах зүйлээ төлөвлөж хийж байна. Ядуу улсад хэрэгтэй зүйлээ! Ядаж цахилгаан бензин идэж уух юмаа оросоос авдаг улсад төлбөр хийхэд нэмэр болно!
2021-11-15
Зочин 966:
энэ новшийн гэрээ монголын ядаж олж авсан тусгаар тогтнол байгалийг сүйрүүлж хоёр хувааж юун зүгээр доллар эх орноо худалдаж их хэмжээний авилга биднийг зүгээр тэжээх хоёр хөрш үү
2021-11-15
hyatad orosoos hii avah geree hiigeegui baihad manai darga nar hudlaa shoy hiihee bolih heregtei.
2021-11-15
зочин:
Шинээр босч байгаа үндэсний нефти боловсруулах үйлдвэрийг зогсоож түүхий эдгүй болгох гэсэн Oросуудын ээлжит арга бааш...Оросууд жижигхээн Mонголд 1,5 тэрбум $ -ийн бензин тог цахилгаан шахдаг бизнесээ авч хоцрохын тулд Mонголын төмөр зам, Эгийн гол , Tайшир, Cэлэнгэ мөрний усан цахилгаан станцын ажлыг Mонголд байгаа троллуудаараа дамжуулан үймүүлдэг гэж байгаа өбас...kk
2021-11-15
иргэн:
Хийн хоолойгоо хамгаалж байна гээд хойд урдаас цэрэг орж ирээд 45-р өргөргөөр Монголыг хэрчин хувааж үмхэнэ. Одоогийн удирдлаганцрууд даан ч яавдаа.Монгол хүний тодруулбал сонгогчдын туйлбаргүй хүн таньдаггүй шуналтай бэлэн юманд нугасгүй зан нь эцэс сүүлд нь эх орныг нь залгина.
2021-11-15
Болимоор:
Энэ үнэн
Зочин 9:
Тэртэй тэргүй өнгөрсөн зууны 30д онд манай огт хамааралгүй Транссибирийн төмөр замаа японоос хамгаалахын тулд цэрэг оруулах цэргээ оруулахыг эсэргүүцэх хүнгүй болгохын тулд өөрийнхөө дотоодын хэлмэгдүүлэлттэй зэрэгцүүлж хэлмэгдүүлэлт явуулж байсан шүү дээ
Тэртэй тэргүй манайд огт хамааралгүй Транссибирийн төмөр замаа японоос хамгаалах гэж өнгөрсөн зууны 30д онд цэрэг оруулж хэлмэгдүүлэлт явуулсан гашуун түүх байна шүү дээ
Мэдэж ав.:
Энэ хийн хоолой Монголын тусгаар тогтнолыг залгина. Гүйцээ.Өөр үггүй гарцгүй.
2021-11-15
Зочин:
монголоор дамжуулаад дэмий байхөө.
2021-11-15
Иргэн:
Өө тэгвэл энэ асуудал чинь шал түүхийгээрээ байгаа юм байна ш дээ. Манай дарга нар чинь юу юугүй болчих юм яриад хөөрцөглөөд байсан
2021-11-15
ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ:
Хийн хоолой нутгаараа явуулэ тархины тураалт та нарын халамжийг өгнө.
2021-11-15
Хүний эрхэээр жаргахаар Өөрийн эрхээр зов гэсэн үг бдаг
2021-11-15
Энэ бол аюул Оросын улс төрийн зэвсэг Белорусь украйн бол жишээ. Байгаа баялгаа ашиглаад транзитаас олох Гээд бгаа мөнгөө олох бүрэн боломжтой
2021-11-15
Нүүрсээ ашиглаад Багануур Шивээ овоо энэ тэрдээ цахилгаан станц барихгүй яав? Одоо өнгөрлөө! Монголд юу байна нүүрс л байгаа биз дээ. Нэг нөхөр гарч ирээд урдах нөхрөө устгаад 30 жил явлаа. Жилдээ засгийн газар нь 7 солигдож л байлаа. Ийм л ажилтай хүмүүс шившиг юм аа