Цар тахлын хүндрэлийн улмаас Америк дахь монгол зоогийн газар хаагджээ
2021-11-15

АНУ-ын Юта мужийн Ричфилд хотод 28 жил үйл ажиллагаа явуулсан "Khan's Mongolian Barbeque" зоогийн газар хаалгаа барьж байгаа талаар bringmethenews.com мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн пүрэв гарагт зоогийн газрын удирдлагууд Инстаграмд оруулсан мэдээлэлдээ энэ амралтын өдрүүдэд ажиллаад нэг мөр хаагдахаар болсон талаараа бичсэн байна. Ийнхүү олон жил ажилласан монгол зоогийн газар хаагдах болсон нь зоогийн газар байрлах хэсэгт зам тавихаар болсон, мөн "цар тахлаас үүдсэн хүндрэлүүд", ажиллах хүчний асуудлуус үүдэлтэй хэмээн мэдээлжээ. 

 

"Khan's Mongolian Barbeque" зоогийн газрыг ийнхүү хаахаар болсон нь "хүнд шийдвэр байсан" гэж удирдлагууд өгүүлээд, байнгын үйлчлүүлэгчиддээ талархал илэрхийлсэн байна. Энэ зоогийн газрын өөр нэг салбар нь хэвийн ажиллаж байгаа гэнэ. "Khan's Mongolian Barbeque" нэртэй энэ газар 1988 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин