Хятадад ногооны үнэ эрс өсөж байна
2021-11-15

Хятадад ногооны үнэ эрс нэмэгдэж, хэрэглээний үнийн индексийн өсөлтийн тал хувийг эзлэж байгаа талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн сард ногооны үнэ сарын дүнгээр 16,6 хувь харин жилийн дүнгээр 15,9 хувь нэмэгдсэн байна. Худалдааны төвүүдээр "бууцай гахайн махнаас үнэтэй" болсон талаар Хятадын хэвлэлүүд бичжээ. 

 

Ногооны үнэ ийнхүү эрс өсөх болсон нь БНХАУ-ын хөдөө аж ахуйн бүс нутгуудад цаг агаар таагүй байсан, түүнчлэн тээвэрлэлтийн үнэ өссөнтэй холбоотой гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хичнээн том эдийн засагтай байгаад хүнсний хомсдолд орвол энэ улс сүйрнэ дээ.
2021-11-15