Трэвис Скоттын тоглолт дээр дарагдаж амиа алдсан хүний тоо 10 болж нэмэгджээ
2021-11-15

Рэпер Трэвис Скоттын тоглолтын үеэр олон хүн дарагдсаны улмаас тархи, элэг, бөөрөндөө гэмтэл авсан есөн настай хүү эмнэлэгт нас баржээ.Энэ талаар CBS News мэдээлсэн байна. 

 

"Блаунтовын гэр бүл өнөөдөр бяцхан хүүгээ алдаж, нөхөж баршгүй хохирол амслаа. Бид үүнд хариулт нэхэж, энэ гэр бүлийн төлөө шударга ёсыг тогтооно" хэмээн амиа алдсан хүүгийн гэр бүлийн өмгөөлөгч мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, 11 дүгээр сарын тавны өдөр Техас хотноо болсон Astroworld Festival хөгжмийн наадам дээр олон хүн дарагдсан харамсалтай хэрэг гарсан юм. Хоёр өдрийн арга хэмжээн дээр нийтдээ 50 мянга орчим хүн цугларсан бөгөөд хүмүүс дарагдсаны улмаас хоёр дахь өдрийн тоглолтыг цуцалжээ.

 

Хэвлэлүүдийн мэдээлснээр, рэпер Трэвис Скотт дуулах үеэр үзэгчид тайз руу ойртох гэсний улмаас бужигнаан үүсэж, олон хүн дарагдсан байна. Трэвис Скотт  хууль сахиулах байгууллагынхантай хамтран ажиллаж байгаагийн дээр наадмын үеэр дарагдаж амиа алдсан хүмүүсийн ар гэрийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин