Мэргэжлийн хяналтаас эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ
2021-11-16

 

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна. 

 

8.00 цагт ХХААХҮЯ-нд "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй мэдээллийн цаг" уулзалт болно

10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 99176798

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Бурхан шашинтны шинэ хүрээ хийдийн лам нар соёлын өв, бурхан шашины талаар мэдээлнэ.

Төрийн ордонд

9.00 цагт "Жанжин Д.Сүхбаатар" танхимд Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсгол зохион байгуулна.

10.00 цагт “Их засаг” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт  “Үндсэн хууль” танхимд Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

14.30 цагт “Их засаг” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Үндсэн хууль” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Их засаг” танхимд Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо хуралдана.

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
Her todii biz huubduud chin woods gen uym uuj mansuuraad ene ulsiin chin ireedui duuslaa yagaad medeegui dur esgeed bna oruulj zardag humuus aultai muuhai uym uildej bna
2021-11-17