Орос ирэх сараас Монголд агаарын хилээ нээнэ 
2021-11-17

Ирэх сарын нэгнээс эхлэн Орос таван оронтой агаарын харилцаагаа сэргээхээр болсон талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мээдэлснээр, 12 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн Аргентин, Бразил, Бангладеш, Коста-Рика, Монголтой харилцах агаарын харилцаагаа сэргээхээр болсон талаар ОХУ-ын Коронавирусийн халдвартай тэмцэх шуурхай штаб мэдээлсэн байна. 


Манай улсад агаарын хилээ нээснээр Москвагаас Улаанбаатар руу долоо хоногт гурван нислэг, Улаан-Үд, Красноярск, Эрхүү хотуудаас Монгол руу долоо хоногт тус бүр нэг нислэг үйлдэх юм. 


Түүнчлэн 12 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн Куб, Мексик, Катар улс руу тогтмол болон тогтмол бус нислэгт тавьсан хязгаарлалтыг цуцалж байгаа гэнэ. Мөн энэ өдрөөс эхлэн Итали, Вьетнам, Киргиз, Казахстан, Азербайжан улс руу нэмэлт нислэг үйлдэхээр болжээ. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин