Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сануулга
2021-11-17

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд сайд нараас гадна аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож байна. Тэдэнд Ерөнхий сайд хатуухан сануулга өглөө. Ажлаа хийж чадахгүй, авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол хэний ч толгойг илэхгүй гэдгээ Ерөнхий сайд мэдэгдэв

 

 

Тэрбээр “2022 оны 01 сарын 01-нээс Ерөнхий сайд Засаг дарга нарт шууд хариуцлага тооцдог эрхзүйн орчин нээгдэж байгаа шүү. Би хариуцлага тооцоод явна шүү. Өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй 32 хүн ажлаас халагдсан. ИНЕГ, ГХГЗГ, МИАТ, ЭМЯ, Эрдэнэс Монгол компанид  юу болсныг та бүхэн сонссон байх. Авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой 87 хүний асуудал шүүхээр эцэслэн шийдэгдсэн.

 

Би хэлсэн үгнийхээ хойноос тууштай явна. Үг хэлээд мартахгүй гэж ойлгоорой. Өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй бол сайд нарыг ч өөрчилнө. Эрх барьж байгаа намын даргын хувьд УИХ дээр ч асуудал ярина.

 

30 жил тогтворгүй, хэлсэндээ хүрдэггүй, үүрэг даалгавар биелүүлдэггүй явж ирлээ. Одоо энэ асуудлыг таслан зогсооно. Засгийн газрын үүрэг даалгаварыг биелүүлэхгүй бол шууд ажлаа өгөх хэрэгтэй. Гэхдээ би хэнийг ч хэлмэгдүүлэхгүй, улс төрийн асуудал үүсгэхгүй. Зөвхөн ажлаа хийж чадахгүй бол албан тушаалын хэрэгтэй холбогдвол, авлига авбал хатуу арга хэмжээ авна. Ингэж байж бид Монгол Улсын хөгжлийг урагшуулна” хэмээн орон нутгийн удирдлагуудаас ажлын хариуцлага шаардахаа хэлэв.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Махан толгойт оороо ажилаа хийж чадвхгуй байна. Баахан хахуулые хумуусээр засагаа бурдуулчихээд худалаа солиороод яахав. Оороо. Сайн дураараа хурэл ах шигээ огцор.
2021-11-17
Zovhin:
Mash zov. Nytsaj bolohgui shuu. Ard tumen harj bas huleej, husej baigaa.
2021-11-17
авилга өгч ажилаа бүтээлгэсэн хүн авилгалаа илчлэхээр барьж аваад шийтгэчихээр чинь ЕС сайд хичнээн авилга гэж яриад үр дүнд хүрэх үү
2021-11-17
Нар баруунаас гарч нохойн сүүлэн дээр цэцэг ургасан цагт бол магадгүй
2021-11-17
Шшш энэ хүүхэд үнэхээр том том баахымаа чааваас. Чаддаг мэддэг юм байхгүй хоосон толгой байж бас хуцжугайм шүү. 2000 шахаад хүмүүс үхээд байхад арга хэмжээ авч чадахгүй дэлхий даяараа үхэж бн гээд суугаад байгаа хүүрнүүдийг мал бол алаад идчихиймсан. Гялалзуулах аавын хүүхдүүд олон байгаа даа нам харгалзахгүй дээш нь гаргахымсан. Хэдийг үхүүлжээж зайлж шорон руугаа явах хүн хогнууд вэ? Бид цөөхүүлээ юмсан яан вэ ?
2021-11-17
Зочин:
За энэ бас л шоу шуу дээ сайд нартаа хариуцлага тооцож чадахгуй явж бгаа шуу дээ уул нь том юм яриад л бдаг одоо хийх нь чухал бна шуу дээ
2021-11-17
zochin:
zorigtoi hvnii hiideg ajildaa.
2021-11-17
ЗОЧИН:
ҮНЭН Л БАЙГААСАЙ, АРД ТҮМЭН ЭНИЙГ Л ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ
2021-11-17
Шаалтуур:
Шаасаар л байна уу? Эхлээд Обуна, Сумьяабазар 2-тоо хариуцлага тооцчих!
2021-11-17