Ц.Туваан: Иргэд ЭМДС-аас эрүүл мэндийн үйлчилгээг хязгааргүй авч болно
2021-11-17

 

 

Эрүүл мэндийн даатгалын сангийн талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан мэдээлэл хийлээ. 

 

Тэрбээр, "Эрүүл мэндийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Эрүүл мэндийн салбарт бодлогын шинэчлэлт хийсэн. Эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд орсон. Нэг иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөр 2 сая төгрөгөөр хязгаарлагддаг  байсан.  Тэгвэл уг хязгаарыг байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл нэг иргэн хүнд өвчтэй бол эрүүл мэндийн даатгалын сангаар хязгааргүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч болно.Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг томилоод ажиллуулсан. Уг ажлын хэсгийн дүгнэлт гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх тогтоолоо баталсан. Шинэ хууль сум болон өрхийн эмнэлгүүдэд хангалтгүй хэрэгжиж ирсэн. Хөдөө орон нутагт бараг хэрэгжиж байгаагүй. Тиймээс энэ талаар хяналт шалгалтын ажлын хэсэг тогтоогоод хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар дүгнэлт гаргасан.

 

Өрхийн эрүүл мэндийн төв буюу анхан шатны эмнэлгийн байгууллагуудад нэг иргэнд тооцдог санхүүжилтийг хоёр дахин өсгөсөн маш чухал шийдвэр гарсан. Ингэснээр анхан шатны эмнэлгүүд рүү 87 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2022 оны төсөвт шийдвэрлэж өгөх чухал шийдвэр гарсан. Манай Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоонд том алдаа байдаг. Тэр нь урьдчилан сэргийлэх анхан шат руу бага мөнгө төсөвлөдөг. Харин хоёр дахь шатны эмнэлэг рүү ихэнх төсвөө оруулдаг гажуудалтай тогтолцоо яваад байгаа. Үүнийг засахын тулд анхан шат руугаа хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлага гарсан. Энэ хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт байнгын хорооны тогтоолоор уг асуудлуудыг шийдвэрлэж өгсөн. Тухайлбал, Төв болон Баян-Өлгий аймгийн сумдад гүйцэтгэлийн санхүүжилт авдаггүй. Өөрөөр хэлбэл, хэрэгждэггүй байсан. Мөн сумдын эмнэлгийн эмч нар ажлаа хийхийн хажуугаар төсөв бүрдүүлэгч болж хувирсан. Өвчтөнүүдээ үзээд төсөв бүрдүүлдэг асуудал гарч ирсэн. Үүнтэй холбоотой алдааг зассан чухал шийдвэр болсон. Товчхондоо нэг иргэнээр санхүүждэг сум, өрхийн эмнэлгийн санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн. 2022 оны төсөв 87 тэрбум төгрөг тусгагдсан.

 

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдсан. Улмаар гурван ажлын хэсэг ажиллуулах шийдвэр гарсан. Эхний ажлын хэсэг нь хүнсний тухай хуулийн хэрэгжилт тэр дундаа Улаанбуудайн борлуулалттай холбоотой маш их асуудлууд аж ахуй нэгж, тариаланчдаас ирсэн. Энэ асуудлыг шийдэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эмнэлгүүд оношлуур дууссан гэх шалтгаанаар шинжилгээ авдаггүй, дандаа хувийн лабораторид мөнгөө төлж өгдөг. ЭМД-ийн сангаас иргэний нэр дээр гарч байгаа зардлуудыг иргэдэд нээлттэй болго, даатгалын сангаас үйлчилгээ авсан бол тоон гарын үсгээрээ баталгаажуулсан тохиолдолд эмнэлгүүдэд санхүүжилтыг нь олгодог болох хэрэгтэй.
2021-11-17
Цагаан хад:
К19 өвдөөд эдгэрсэн, 3-р тунд хамрагдсан иргэнийг ӨМА Ханбогд ЦХ ажилдаа очих гэхээр 14 хоног тусгаарлагдаж байж нэвтэр гэж Шантааж хийгээд байгаа мэргэжлийн бус хүмүүсийнхээ шийдвэрийг цуцалаач ээ
2021-11-17
сандр:
багцын үзлэгт орох гэсэн чинь эмдсанд мөнгө байхгүй гээд үзлэгийг зогсоосон гэнэ.туваан тууний юу яриад байна
2021-11-17
Болд:
Хязгааргүй мөнгө гэж байдаг юм уу?
2021-11-17
ЭМД-ийн мөнгөө Хөоөнгө оруулалтын банк, Чингис хаан банкнаас авч чадахгүй байна
2021-11-17
erer:
Ажил хийдэг мань мэт нь баахан даатгал төлөө л байдаг эмнэлгийн үйлчилгээ авч чаддаггүй. Эмнэлгээр харахаар баахан ажилгүй баагий нар эмнэлэгт сувилалд явна гээл явж байдаг. Төлсөн мөнгөнөөсөө хамаарч үйлчилгээ авдаг болго хөөе.
2021-11-17