ТОДРУУЛГА: Гадаа амны хаалт зүүхгүй байж болох уу
2021-11-18

 

Сүүлийн өдрүүдэд коронавирус халдварын тохиолдлын тоо буурч байгаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболд PCR шинжилгээгээр батлагдаж буй тохиолдлын тоо эрчимтэй буурч байна. Энэ нь дельта хувилбарын гурав дахь давлагаа буурах шат руугаа орж байна гэсэн үг. Мөн халдварын тоо буурч байгаа нь дархлаажуулалттай холбоотой. Өнөөдрийн байдлаар вакцины бүүстэр тунд зорилтот бүлгийн 26 хувь нь хамрагдаад байна гэж мэдээлсэн.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 25.2 хувь байна.Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.799 (76.3 хувь), 16-17 насны 26.664 (78.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

 

Дэлхийн зарим улс орон гадаа орчинд амны хаалт зүүх шаардлагагүй талаар мэдээлсэн байна. Тэгвэл дархлаажуулалтын хувь өндөр байгаа манай улсад иргэд гадуур явахдаа заавал амны хаалт зүүх шаардлагатай эсэх талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.

 

Коронавирусийн  халдварын “Дельта” хувилбар ямар орчинд орчин тархах вэ?

 

-Гадаа орчинд коронавирус халдварлах эрсдэл бага. Хамгийн гол нь дотор буюу битүү орчинд амьсгалын замаар халдварладаг.

 

Дэлхийн улс зарим улс оронд хүмүүсийг гадуур алхаж байхдаа амны хаалтгүй  байж болох талаар зөвлөсөн байна. Манай улсад гадуур алхахдаа амны хаалтгүй байж болох уу?

 

-Гадаа хүн хоорондын зай баримталсан байгаа бол амны хаалт заавал зүүх шаардлагагүй.

 

Тэгвэл УОК болон ЭМЯ-наас амны хаалт зүүх зөвлөмжөө өөрчлөхгүй юм уу?

 

-Гадуур томуу томуу төст өвчний эрсдэл их байна. Мөн агаарын бохирдол их байгаа. Тиймээс манай улсын орчин нөхцөлд хэдийгээр хүн хоорондын зай баримталж, гадна орчинд байгаа ч амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. ЭМЯ-наас амны хаалтны талаар зөвлөмжөө өөрчлөх талаар яриагүй.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Oyun:
Ovliin ulital ehellee! Utaa buyu “UGAARI” tanii uushind Delitagaas dutahaargui hor honoolteig ta erh bish medej baigaa bailgui dee? Tsonkh ongoilgood 1 sekund bolohod l hooloi horsoj baigaa shuu dee hoo. ACHI- d bol naidah hereggui gej bi oilgodog. Maaash gooduur medeeldeg. Deereesee Inge gesen zaavartai ch baij medeh l ym
2021-11-18