Э.Батшугар: Ипотекийн зээлийн хүү зургаан хувиас буурах боломжтой юу
2021-11-18

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар найман асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар горимын санал гаргалаа.

 

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулиар горимын санал гаргалаа. Тэрбээр “МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдаж, хахуул авсан байна. Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бол өөрөө өөрсдийнхөө төлөө эрдслээ хамтаараа үүрэх тухай хууль. Машинтай нэг сая хүний эрх ашгийг хамгаалж байгаа хууль. Үүнийг төрд авах асуудал биш. Би энэ хуулийг чимээгүйхэн шиг дэмжье гэж бодсон. Төрд авах нь гэсэн PR -ийг даатгалын 14 компанийн эзэд явуулсан.

 

Хуулийн хэлэлцэх эсэх шийдэгдээгүй байхад даатгалын компанийн төлөөллийг суулгасан. Тэднийг гаргаад жолооч нарын төлөөллийг оролцуулмаар байна. Төрийн албан журмын даатгалаар 14 компани 230 тэрбум төгрөгийг хурааж авч, зарцуулж байгаа. Сая жолоочийн эрх ашгийг хамгаалж, зохицуулалт хийе гэсний төлөө төрд авах нь гэдэг PR л явлаа. Даатгалын 14 компанийн ашгийн талаар та нар их ярьж байна. Зах зээлийн эдийн засгийг нуруун дээрээ үүрч байгаа хүмүүс бол нэг сая машиныг өмчилж байгаа нэг сая жолооч шүү. Тэдний эрх ашгийг ярилцъя гэхэд МАН-ын бүлэг яагаад хэлэлцэхгүй гэв. МАН-ын бүлэг үүнийг эргэж хараач ээ” хэмээн хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.

 

Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ч Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг хэлэлцэх санал гаргалаа. Тэрбээр “Зах зээлийн системд даатгал маш чухал. Гэхдээ бид хуулиндаа буруу юм хийсэн. Зөвхөн даатгалын компанийн төлөөллийн үгийг сонсч болохгүй.

 

 

2012 оноос хойш 200 орчим тэрбум төгрөг цугласан байна. 674 мянган жолоочоос 37 тэрбум төгрөг цугларсан байна. Бид хуулиндаа хэн мөнгийг хэн хариуцахыг хэлээгүй. Тэгэнгүүт арилжааны даатгалын 15 компани хариуцахаар болсон. Энэ бол буруу. Гэхдээ төрд авъя гэхгүй. Бид  яагаад 700 мянган иргэнийхээ эрх ашгийг хамгаалж болохгүй байгаа юм бэ. Иргэдийн өгсөн 37 тэрбум төгрөгийг яагаад 15 компанийн дунд хаядаг юм бэ. Энэ хуулийг УИХ-аар ярья. Үйлчилгээг нь сайжруулж, арилжааны компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулах ёстой. 700 мянган иргэний эрх ашгийг ингэж хамгаалах ёстой гэсэн шаардлаг тавих ёстой. Бид ард түмний элч, ард түмний үгийг сонсох ёстой. Би энэ хуулийн ажлын хэсэгт орж ажилламаар байна" хэмээн хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэв.

 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдийн горимын саналыг авч үзэхээ хэлэв. 

 

Үргэлжлүүлэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, ажлын хэсэг болон Монголбанкны удирдлагаас хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Ипотекийн зээлийг анх 2013 онд ашгийн бус нийгмийн чанартайгаар санаачлан гаргасан. Тухайн үед банкны бодлогын хүү 12.5 хувьтай байсан. Тэр үед зээлийн хүү 8 хувиар гаргасан. Өнгөрсөн 10 дугаар сард хүүг 6 хувь болгосон байна. Энэ зөв. Одоо 6 хувиас доош бууруулах боломж байна уу? Учир нь өнөөдөр бодлогын хүү 6 хувьтай байна.

 

 

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг улсын төсөв болон Монголбанкны хөрөнгөөр бүрдүүлж байсан. Гэтэл төсвөөс санхүүжих боломжгүй болсон. Тиймээс төв банк гарц хайж, арилжааны банкуудын эх үүсвэрээр 40 хувийг санхүүжүүлж байна. Төв банкны хуулиар төсвийн шинжтэй арга хэмжээнд оролцохгүй зохицуулалттай боловч Ковидын хуулиар ипотекийн зээлийг санхүүжүүлж байна.

 

Монголбанк, МИК хамтран зургаан хувийг бууруулах судалгааг хийж байгаа. Сангийн яамтай харилцан мэдээлэл солилцож байгаа. Олон улсын түвшинтэй харьцуулахад манай зургаан хувийн хүү хамгийн доод түвшинд ирж, ханасан байна. Тиймээс иргэдэд илүү хүртээмжтэй болгох талаар судалсан. Ингэхдээ урьдчилгаа төлбөрийг бууруулахаар судалсан. Урьдчилгаа төлбөрийг бууруулах нь иргэдэд ашигтай ч барилгын салбар импортыг маш их өдөөж, инфляци, ханшид хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс бид болгоомжтой хандах хэрэгтэй. Цаашид судална. Одоогоор хугацаа хэлж, зах зээл дээр хүлээлт үүсгэх боломжгүй гэсэн хариултыг өглөө.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
8% ийн зээл ядаж 6% -ийн зээл рүү орох боломж байхгүй юм болуу. Зээлийн хүү нь үндсэн зээлээсээ бараг илүү төлөж бгаа. 8% ийн зээлийг эргэн харж үзээсээ билээ.
2021-11-18
Энэ хүүхэд ярих гэж алахымаа. Дультраад гацаад нэг л биш.дуугай л сууж бай хүүхээ.
2021-11-18
Гоё юмаа, мэдлэгтэй, сэтгэлтэй залуу байна.
2021-11-18
mgl hyn:
Ipotekiin zeeliin hyyg buuruulaasai ih l tus dem bolno doo
2021-11-18
Иргэн:
Тэр үнэн шүү. Өмнөх олонхийн бүлгийн дарга Хаянхярваа авилгын хэргээр АТГ-д байгаа шүү. Араас нь явав аа.
2021-11-18