УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлагуудад хатуу сануулга өглөө
2021-11-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа. Мөнгөний бодлого батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газар, Сангийн яам, Монголбанкны удирдлагуудад хандан хоёр анхааруулга өглөө.

 

 

 

  1. Сүүлийн үед Хаан банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой үнэн, худал нь мэдэгдэхгүй олон яриа гарч байна. Монголбанкны удирдлагуудад банкны тухай хууль, Монголбанкны тухай хуулийг чанд мөрдөж, хууль зөрчсөн, ашиг сонирхлын аливаа үйлдэл гаргахгүйгээр хуулийн дагуу шийдвэрлэж, УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна. Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд томоохон банкуудын талаар гарч байгаа мэдээллийг шалгаж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад хандаж, энэ асуудлыг нэгмөр шийдвэрлэ. Банкны хуулийг чанд мөрдөж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцох болно. Өөрсдөө өргөдөл гаргаж, ажлаа өгнө шүү.

  2. Монголбанкны эрхэм зорилго бол монгол төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах. Ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих ёстой. Үйлдвэрлэгч улсын мөнгөн тэмдэгт үнэ цэнэтэй байна. Тиймээс шинээр байгуулагдах Эдийн засаг хөгжилийн яамтай уялдаа холбоогоо сайжруулсан шинэ зарчмыг бий болгох хэрэгтэйг сануулав.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
№1:
Хулгайч өөрөө хулгайичйг бариарай гэж хамгийн чанга хашгирдаг гэдэг үгний утга энэ бөлгөө... Монгол хэлний сурах бичигт оруулмаар юм байна. Түүхэнд үлдэг
2021-11-18