С.Одонтуяа: Гурван хувийн хүүтэй зээлээр мөнгө хүүлээд байгаа юм биш биз
2021-11-19 14:27

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлыг танилцууллаа.

 

 

ҮСХ-ны 2021 оны хоёрдугаар улирлын мэдээгээр Монгол Улсад 15 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны 2.1 сая хүн байна. Тэдний 1.2 сая нь ажиллах хүч, 917 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажилгүйдлийн түвшин 2020 оны дөрөвдүгээр улиралд 7.6 хувь байсан бол 2021 оны I улиралд 8.8 хувь, II улиралд 8.4 хувь болжээ.

 

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 1.9 их наяд төгрөгийн зээлийг 25 гаруй мянган иргэн, ААН олгож, 104.6 мянган ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүллээ.

 

2020-2021 онд 38.9 мянган ААНБ, 579.9 мянган даатгуулагчийг 873.8 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, ажилгүйдлийн даатгалын сангаас 80.9 мянган даатгуулагчид 44.1 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон байна. НДС-аас нийтдээ 917.9 тэрбум төгрөгийн чөлөөлөлт, дэмжлэг үзүүлсэнийг танилцуулж байна.

 

Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ:

 

-Халамжаас хөдөлмөрт зорилтыг хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчин бүрдүүлэх хүрээнд нийгмийн халамжийн тухай болон хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, батлуулна.

 

-Хөдөлмөрийн зах зээлийн ойрын, дунд, урт хугацааны эрэлт нийлүүлэлтийг тодорхойлж, салбар дундын хамтын ажиллагаагаар мэргэжилтэй ажилтныг хөгжүүлж бэлтгэнэ.

 

-Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг цахимжуулж, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ.

 

-Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад орон нутгийн оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

 

Мэдээлэлтэй холбогдуулан сөрөг хүчний гишүүд асуулт асуулаа.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хурал дээр ноцтой тоо ярьсан. Засгийн газар 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, жилийн 3 хувийн хүүтэй зээлийн зорилтот бүлэгт өгсөн. Гэтэл банкны хадгаламж 3 их наядаар өссөн гэж яригдсан. Нөгөө 3 хувийн хүүтэй зээлийг чинь аваад 6 хувиар хадгалж, мөнгө хүүлэлт явагдсан юм биш биз. Үүнд хяналт шалгалт хийж, Засгийн газрын хурал дээр яриарай. Бидний баталж өгсөн мөнгийг хадгаламж болгож байгаа нь бидний өөрсдийн олхиогүй байгаатай холбоотой шүү.

 

 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалт хийх нь зөв. Хариуцсан байгууллагууд анхаарал хандуулж ажиллана.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өнөөдөр гурван хүний нэг нь ядуу байна. Хоёр хүний нэг нь ажилгүй байна. ХНХЯ ажиллаад хэдэн хүн ядуурлаас гарсан вэ? Та нарын бодлого үндсээрээ буруу байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн 4/10 бодлого зөв. Одоо та нар 4-5 бодлого гэж явуул. Энэ татвараа багасга, олон төрийн өмчит компаниа ХК болго. Энэ олон яамаа болиул, 9 яамтай байхад хангалттай.

 

Танай дэд сайд Баян-Өлгийн хүн юм байна. Баян-Өлгийд халамж яагаад ийм их юм бэ. Татвар төлөгчдийн мөнгийг нэг аймаг руу ихээр цацаж болохгүй.

 

 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Бид улс орон даяар шалгалт явуулж байна. Халамж хүртэж байгаа иргэдийн ярихдаа эхний ээлжинд хүнсний дэмжлэг авч байгаа иргэдийг авч үзэж байна. үнэхээр авах ёстой хүмүүс авч байгаа юу гэдгийг шалгаж байна.

 

Биднийг сайд болохоос өмнө Баян-Өлгийн асуудал яригдаж байсан. Бид групп тогтоолгох асуудалд маш том хяналт шалгалт эхлүүлсэн. 60 мянган иргэний группыг хянаж шалгаж байна. Одоогоор 5 хувьд нь асуудал байгааг илрүүлээд байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Арчаагүй хээл харуульч нараар дүүрсэн энэ засаг , төрийн энэ үед ямарч шудрага үйл ажиллагаа яьагдахгүй , улс орон хөгжихгүй Эхлээд шүүх , поркурорын үйл ажилгаанд хяналт таьих , өөрчлөх хэрэгтэй
2021-11-20
Зочин:
3% хүү гэсэн энэ мөнгө угааж байгаа ажиллагаагаа зогсоосон нь дээр 1- Энэ мөнгийг аваад бие даагаад дотооддой үйлдвэрлэл яьуулсан юм алга Бараг бүгд доллор , юань худалдаж аваад гадаадруу явуулсан Гэтэл гадаад орон хилээ хааснаас хилийн цаана бараа , материал болоод гацсан 2- танил талаараа аваад авилгал хээл хахууль цэцэглэж түрүүчээсээ шүүхийн хаалга татав, Шүүх , хуулийнхан сайнадаа илрүүлсэн юм биш бие биенээ матаад баригдсан 3- 3% иар аваад банканд жилийн 8% иар хийж байгаа гэсэн яриа яваад байгаа
2021-11-20
Зочин:
Гурван хувийн зээлийг мөнгө угааж монгол улсын эдийн засгийг сүйрүүлэх нэг арга болгож байгаа зэрлэг ард иргэдийг яах вэ???????
2021-11-20
ЖДУ:
Hardalt buruu bish eeeeee
2021-11-20
хэрэгтэй хүнд нь олгогдоогүй
2021-11-19
Зочин:
Хөөрхий зайлуулууд одоо л гэнэт их юм мэдэн царай гаргаж гэнэ дээ. Иймэрхүү зээл олголт аль хэдийн утгаа алдсан шүү дээ. мөнгийг та нарын хамаатан садан төрөл танилууд л угааж байгаа шүү дээ.
2021-11-19