КОВИД-19: 287 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа
2021-11-22

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 287 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 197  нь Улаанбаатарт, 90  нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 8 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8 365 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний  3185 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 187 иргэний бие нэн хүнд байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин