Францын Ерөнхий сайд коронавирусийн халдвар авчээ
2021-11-23

Францын Ерөнхий сайд Жан Кастексийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Ингээд тэрбээр даваа гарагт тусгаарлагдсан гэж Коммерсант мэдээлсэн байна. 

 

"Ерөнхий сайдын ажлын хуваарийг тусгаарлагдсан үед гэрээсээ ажиллах боломжтой байхаар өөрчилсөн" гэж Францын Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Ерөнхий сайд Кастекс өдгөө 56 настай. Тэрбээр коронавирусийн вакцинд бүрэн хамрагдсан бөгөөд өмнө нь ковидоор өвчилж байгаагүй гэнэ. Жан Кастекс 2020 оны долдугаар сараас Францын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин