Дархлаажуулалтын бүрэн тунд 12-15 насныхны 76.4 хувь нь хамрагджээ
2021-11-23

 

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 22-нд нийслэлийн хэмжээнд I тунд 107, II тунд 209, нэмэлт сэргээх тунд 5901, нийт 6217 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 27.9 хувь байна.

 

Зорилтот бүлгийн буюу 2968 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.881 (76.4 хувь), 16-17 насны 26.696 (78.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин