Вакцин тариулаагүй иргэд гэрээсээ гарахдаа тусгай зөвшөөрөл авна
2021-11-23


ОХУ-ын Ханты-Мансийскийн автономит тойрогт вакцингүй хүмүүсийн дагаж мөрдөх шинэ журам гаргажээ. Энэ журмын дагуу, коронавирусийн вакцинд хамрагдаагүй хүмүүс гэрээс гарахаар бол тусгай апликейшнээр дамжуулан энэ талаараа мэдэгдэх үүрэгтэй болсон гэж Регнум агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ бүс нутгийн эрх баригчид коронавирусийн халдвар аваагүй болон тарилга хийлгээгүй бүх хүнийг албан журмаар тусгаарлах журам гаргасан байна. Энэ журам 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын тавны өдөр хүртэл үргэлжлэх аж.

 

Тусгаарлалт үйлчилж буй хугацаанд Ханты-Мансийскийн дөрвөн хотын оршин суугчид гэрээсээ гарахдаа тусгай мэдээллийн систем дэх мэдэгдлийн хуудсыг бөглөх ёстой гэнэ.Энэ мэдэгдэлд паспортын мэдээлэл, гэрээс гарах шалтгаан, гэрээсээ хэдэн цагт гарч, хэдэн цагт гэртээ ирэхээ бөглөх ёстой аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин