Дархлаажуулалтын бүрэн тунд 16-17 насныхны 78.9 хувь нь хамрагджээ
2021-11-29

 

Өчигдөр буюу нийслэлийн хэмжээнд I тунд 67, II тунд 124, нэмэлт сэргээх тунд 3543, нийт 3734 иргэнийг дархлаажуулжээ. 

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 31.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2969 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.973 (76.5 хувь), 16-17 насны 26.731 (78.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин