КОВИД-19: 190 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа
2021-11-29

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 190 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 112 нь Улаанбаатарт, 78 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 5 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6 043 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний  2377-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 78 иргэний бие нэн хүнд байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин