SpaceX компанийн Falcon 9 пуужин 48 хиймэл дагуулыг тойрог замд амжилттай орууллаа. Пуужинг орон нутгийн цагаар 18:12, Улаанбаатарын цагаар 07:12 цагт Флорида мужийн Канаверал дахь сансрын буудлаас хөөргөжээ.
Falcon 9 пуужин нь олон удаагийнх бөгөөд хөөргөснөөс есөн минутын дараа пуужин тээвэрлэгийн эхний шат дэлхийд эргэн газардсан байна. Илон Маскийн SpaceX компани Starlink сүлжээг байгуулахаар ийнхүү хиймэл дагуулуудыг сансарт хөөргөж байгаа юм.
Энэ сүлжээ нь 260 кг жинтэй нийт 11 мянган хиймэл дагуулаас бүрдэх юм. Эдгээрийг ашиглалтад оруулах зардал нь 10 тэрбум доллараар хэмжигдэж байгаа. Сүлжээ ашиглалтад орсноор компанийн хэрэглэгчид дэлхийн аль ч өнцөгт секундэд 1 гигабит хурдтай өргөн зурвасын интернет ашиглах боломжтой болно. SpaceX компани 2019 оны тавдугаар сараас хойш нийт 1,9 мянган хиймэл дагуул хөөргөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |