Монгол Улс авлигын эсрэг тэмцэл хийх сонирхолгүй орны тоонд орж байна
2021-12-09

 

 

Авлигын эсрэг олон улсын өдрөөр Иргэний нийгмийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэж байгаа талаар “Шилэн дансны хөдөлгөөн” эвслээс мэдээлэл хийлээ.

 

 “Шилэн дансны хөдөлгөөн” эвслийн төлөөлөл "Өнөөдөр олон улсын авлигын эсрэг өдөр тохиож байна. Энэ жил таны эрх, таны оролцоо, авлигын эсрэг үгүй гэж хэлье гэсэн уриатай байгаа. Жил бүр дэлхийн улс орнуудын авлигын индексийг тодорхойлдог. Монгол улс 2020 оны байдлаар өмнөх жилүүдийнхээс 13 байраар ухарсан байна. Ер нь сүүлийн жилүүдэд манай улсын авлигын түвшин 35-38 оноотой байгаа. Өөрөөр хэлбэл, авлигын эсрэг тэмцэл хийх сонирхолгүй, зогсонги байдалд орсон улсын тоонд орж байна. Мөн нээлттэй төсвийн түншлэл олон улсын байгууллагаас хоёр жил тутам төсвийн ил тод байдлын индекс гаргадаг. Монгол Улс 2019 оны байдлаар 56 оноо авсан.

 

Төсвийн ил тод байдал хангалтгүй, иргэдийн оролцоо хангалтгүй гэдэг үзүүлэлтээр 100 онооноос 15 оноо авсан. Энэ бүхэн нь олон улсын үнэлгээ юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд төсөв хаалттай, тендэр авлигажсан жишиг тогтоод байгаа. Цар тахлын жилүүдэд улам хаалттай, хязгаарлагдмал боллоо. Жишээлбэл, 2022 оны төсвийн төлөвлөлтөд олон нийт иргэдийн оролцоо байсангүй. Төсвийн батлагдсан хэлбэрийг олж үзэж чадахгүй байна. Шилэн данс дутуу хөтөлж байна. Хариуцлага хүлээхгүй байгаа.

 

Тиймээс “Шилэн дансны хөдөлгөөн” эвсэл байгуулж байна. Орон даяар шилэн дансны хөдөлгөөн өрнүүлнэ. Дараах ажлыг хийж хэрэгжүүлнэ.

 

  • Улсын төсвийн төлөвлөлт хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн оролцоог хангадаг болно.

  • Жил бүр төсвийн хяналтын сонсгол зохион байгуулах хуулийн шаардлага хангуулна.

  • Төсвийн ил тод байдлын индексийг жил бүр гаргадаг болно.

  • Бүх шатны ИТХ-ын дэргэд иргэдийн хяналтын шаталсан бүтэц бүрдүүлнэ.

  • Тендэрийн худалдан авах ажилд хяналт тавина" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Хөгжлийн мундаг стратеги байхгүй мангуу улс
2021-12-09