Хоёр машин мөргөлдөж, дөрвөн хүн газар дээрээ нас баржээ
2021-12-10

 

Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүн газар дээрээ нас барж, 3 хүн гэмтжээ. Тус сумын Найз багийн Гялааны тойром гэдэг газарт суудлын хоёр машин мөргөлдсөн тухай дуудлага онцгой байдлын албанд 12 дугаар сарын 9-ний 13:05 цагт иржээ. 

 

Аврагчид очиход Улаанбаатараас-Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан Приус-20 суудлын автомашин, Өмнөговиос Улаанбаатар руу явж байсан вингроад суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ. 

 

Ослын улмаас Вингроад автомашинд зорчиж явсан Б /45 настай, эрэгтэй/, М /11 настай, эрэгтэй/, Н /8 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж, Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэжээ.

 

Харин ослын улмаас Д /44 настай, эрэгтэй/, М /40 настай, эмэгтэй/, А /16 настай, эмэгтэй/, “Приус-20” загварын суудлын автомашины жолооч М /36 настай, эрэгтэй/ нар нас барж, цогцсыг тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

 

Эх сурвалж: ОБЕГ

 

Shuud.mn
Сонин хачин
Priusd yavsan ger bul joloochtoigoo nas barj dee... prius unachaad nisehee l baichih l daa. Erguu joloochiin buruugaas hairan ger bul bhgui boljee
2021-12-10
ZOCHIN:
TANII AMI NAS GANTCHAN HURDSHUUDEE...
2021-12-10
Зам гэж там.
2021-12-10
Яахаараа хөдөөгийн машингүй зам мөргөлддөг байнаа? 2 машин хоорондоо зөрчихөж болдоггүй л юм байх даа. Хайран амь нас.
2021-12-10
Зам гэж там.