ДЭМБ: Омикрон штаммаас үүдэлтэй эмнэлэгт хэвтэх, нас барах тохиолдол нэмэгдэнэ
2021-12-14

Коронавирусийн омикрон штаммын халдвараас үүдэлтэйгээр эмнэлэгт хэвтэх, нас барах тохиолдол нэмэгдэнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. 

 

"Дэлхий даяар хэвтэн эмчлүүлэх, тэр бүү хэл нас баралтын тохиолдол нэмэгдэнэ гэж бид таамаглаж байна" хэмээн ДЭМБ-ын хэвлэлийн алба мэдээлснийг РИА Новости дамжуулсан байна. 

 

Өнгөрсөн сард Өмнөд Африкт бүртгэгдэн, тухайн бүс нутагт өргөн тархсан омикрон штамм шинж тэмдэг хөнгөн байгааг ӨАБНУ-ын эмч нар өвчтөнүүдийн биеийн байдал дээр тулгуурлан хийсэн дүгнэлтдээ онцолж байв. Омикрон штамм хэдийнэ 60 гаруй оронд бүртгэгдсэн бөгөөд энэ штаммаас үүдэлтэй нас баралт сар орчмын хугацаанд бүртгэгдээгүй байсан. Харин 12 дугаар сарын 13-ны өдөр Их Британид омикрон штаммын халдвартай  өвчтөн нас барсан нь Европт омикроноос үүдэлтэй анхны нас баралт болсон юм.

Хятадад омикрон штаммын халдвар илрэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин