Г.Ёндон: Хайгуулын тусгай зөвшөөрлийн журмыг шинэчлэн баталлаа
2021-12-14

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Өнөөдрийн хуралдаанаар Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталлаа. УИХ-ын 2020 оны тогтоолоор баталсан "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж урт болон дунд хугацааны эдийн засгийн хөгжилтийг хангаж эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн заалтыг тусгасан байдаг. Харамсалтай нь өнөөдрийн журмын биелэлтээр энэхүү нөхцөл байдлыг хангах боломжгүй. Учир нь 2011 онд 2570 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн геологи хайгуулын ажил хийж байсан. Гэтэл өнөөдөр 900 гаруй тусгай зөвшөөрлийн хүрээнд 80 гаруй тэрбум төгрөгийн геологийн хайгуулын ажил хийж байгаа нь хангалтгүй байна. Сонгон шалгаруулалтын журмаар сүүлийн гурван жилийн хугацаанд 220 гаруй тусгай зөвшөөрөл олгосон. Геологи хайгуулын ажил явуулдаг компаниуд ажилгүй болох, дампуурах нөхцөл байдал руу ойртож байна. 

 

Урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх судалгааны ажлыг эрчимжүүлэх. Салбарын бодлого хайгуул, олборлолт боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн таван цогц үе шатыг дамжиж байж байгалийн баялаг иргэнд хүрнэ гэж үзсэн. Хайгуул олборлолтын ажил 99 жилийн хугацаанд сайн яваад ирсэн. 

 

Хайгуулын ажлыг эрчимжүүлснээр дараагийн Эрдэнэт Оюутолгой, Тавантолгойн ордыг нээж илрүүлэн, ашиглалтад оруулах боломж бүрдэнэ. Тиймээс хайгуулын ажлын сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох шаардлагатай" гэж мэдээллээ. 

 

Г.Мичид 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ёндон гэдэг тэнэг новшнууд уул уурхаф унтаа байдалд орсон гээд байх чинь Харин бүр чоно борооноор гэгчээр улсад ч ашиггүй ард түмэнд хүртээмжгүй гаднынхантай сүлбэлдсэн дотоодын долоогч нар байдаг алтыг чинь аваад алга боллоо шүү дээ Хамаг бэлчээр ус Байгалын баялагыг цөлмөөд усгүй цианмттай нутаг болголоо Жн Баянайраг гэдэг газар дээрхийн жишээ байна
2022-03-24
зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төр судлаач П.Ж.Рурке/
2021-12-15
зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төр судлаач П.Ж.Рурке/
2021-12-15
зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төр судлаач П.Ж.Рурке/
2021-12-15