Ирэх онд улсын хэмжээнд 162 төрийн албан хаагчийн орон тоог хасна
2021-12-14

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

 

ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “Өнөөдрийн хуралдаанаар аймаг нийслэл ИТХ-ын ажлын алба, аймаг, сумын ЗДТГ-ын бүтэц орон тооны хязгаарыг тогтоох тухай засгийн газрын тогтоол гарсан. Монгол Улсын Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлсэн. Уг бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах асуудал. Энэ  асуудлын хүрээнд төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан. Чиг үүргийг дахин хуваарилах аргачлал гэж бий. Бүтэц орон тооны асуудлыг Засгийн газарт оруулж баталлаа.

 

  • НИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаарыг 35-аас хэтрүүлэхгүй

  • Аймгийн ИТХ-ын хурлын Ажлын албаны орон тооны хязгаарыг 8-12

  • Сумынх 3-4

  • Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын Ажлын албаны орон тооны хязгаар дүүргийнхээ хүн амын тооноос хамаарч 8-21

  • Аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тооны хязгаарыг аймаг, орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамаарч 34-46 байхаар тогтоов.

 

Аймгийн төрийн захиргааны байгууллагуудад чиг үүргийн шинжилгээ хийж, хэлтэс тасаг, агентлагуудын хоорондын чиг үүргийн давхардал үүсгэхгүй оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасан.



Орон нутагт ИТХ-ын Ажлын албаны орон тоог ИТХ өөрөө тогтоодог эрхзүйн зохицуулалттай. Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих хуулиар ЗГ хязгаарыг нь тогтоож өгнө. Ингэснээр улсын хэмжээнд 162 орон тоо хасагдаж байна. Ингэхдээ зарим газарт нэг хоёр орон тоо нэмэгдэж, заримд нь хэд хэдэн орон тоо хасагдаж байна" гэж мэдээллээ.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Баяр:
Ингэж ч бүтэц хийдэггүй байхаа.Та нар ямарч чадвар алга. Би энэ чиглэлээр хувь илүү.
2021-12-19
Дэд сайд нарыгбүгдийн хасах хэрэгтэй
2021-12-18
Зочин:
ХОРООНЫ ДАРГА,БАГИЙН ДАРГЫН ТУСЛАХ ГЭДЭГ ОРОН ТООГ АВЧ ХАЯХ ХЭРЭГТЭЙ.БАГИЙН ДАРГА ГЭЖ ТУХАЙН БАГИЙН ИРГЭДЭД ТОДОРХОЙЛОЛТ БИЧИЖ ӨГДӨГ ӨӨР АЖИЛГҮЙ ОРОН ТОО БӨГЛӨСӨН ЭТГЭЭД.
2021-12-17
зочин:
энэ их зөв алхам хийсэн бна хийх юмаа олж ядсан юмнууд төр захиргааны гадуур ээгээд зогсож бдагсул цалин идчхээд хийсэн ч юмгүй зарим нь ажлаа хийх чадвар ч байхгүй
2021-12-16
Зөв. Наад зах нь. Хэсгийн төлөөлөгч ч гэх шиг хороон даргын гар хөлд зарагдаж нам дагаж хэрүүл хийдэг олон хүмүүсийг болиулах хэрэгтэй. Дээр үед хороонд дарга гээд 1 л хүн бүгдийг хийдэг л байлаа.
2021-12-16
Зочин:
Яг тийм
2021-12-16
Аль аль байгууллагад илүү орон тоо их байдаг жишээлбэл манай байгууллагад цаг бүртгэдэг төхөөрөмж байсаар байхад цаг бүртгэгч гэж нэг хүн цаасанд давхар бүртгээд л суудаг
2021-12-15
Зочин:
Дарга сэтэртэй хүмүүсийн чадварыг шалгаачээ. Төрийн алба хаших хүмүүсээс шалгалт аваад улс төрийн алба хаагч нэртэй ямарч чадваргүй цалин аваад байгаа хүмүүс их байна шүү.
2021-12-14
Зочин:
Яг тийм
ТӨРИЙН ӨМЧИЙН ХУВЬЦААТ КОМПАНИЙН ЭНЭ ОЛОН ДЭД ЗАХИРАЛ НАРЫГАА АВЧ ХАЯААЧ ЭЭ:
ЭНЭ ОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИЙН ДЭД ЗАХИРАЛ ГЭСЭН ХУЛГАЙЧ НАРАА АВЧ ХАЯАЧ ЭЭ. ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЮМГҮЙ БААХАН ТОМ ТОМ ҮНЭТЭЙ ЛАНД 200 УНАСАН ХОР ХУТГАСАН ДАРГА Л БАЙНА Ш ДЭЭ. МОНГОЛ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН САЙХАН ХАНГАМЖ АВЧИХААД Л ТЕНДЭР ШААГААД Л БАЙНА Ш ДЭЭ. ОРОНД НЬ ХЭДЭН АЖИЛЧДЫНХАН ЦАЛИН НЭМЧИХВЭЛ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙГАА ЮМ Ш ДЭЭ УУЛАН ЕРӨНХИЙ САЙДАА.
2021-12-14