Малын эрэлд яваад сураггүй болжээ
2021-12-15

 

Малын эрэлд яваад сураггүй болжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Хойд жаргалант” гэдэг газар тус сумын харьяат иргэн А 12.01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан байна. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн А /33 настай, эрэгтэй/-ыг 12.14-ний өдрийн 12:00 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэн нь хүсэлт гаргаж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр зогсоосон. 

Shuud.mn
Сонин хачин