Нью-Йоркийн цагдаагийн газрыг анх удаа эмэгтэй хүн удирдана
2021-12-15

АНУ-ын Нью-Йорк хотын цагдаагийн газрыг түүхэнд анх удаа эмэгтэй хүн удирдана гэж Нью-Йорк Пост сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Нью-Йорк хотын цагдаагийн газрыг 49 настай, африк гаралтай америк эмэгтэй Кишант Сюэл удирдахаар болжээ. Түүнийг цагдаагийн газрын даргад нэр дэвшүүлснийг Нью-Йоркийн шинэ хотын дарга Эрик Адамс баталсан байна. Хотын дарга өөрөө хотын цагдаагийн газарт 22 жил ажилласан гэнэ. 

 

Нью-Йорк хотын дарга Эрик Адамсын өгүүлснээр Кишант Сюэл хууль сахиулах байгууллагад 25 жил ажиллаж байгаа, сүүлийн үед Нассау тойргийн цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтсийн даргаар ажиллаж, 350 гаруй хүнийг удирдаж байжээ. Харин одоо тэрбээр 52 мянган хүний бие бүрэлдэхүүнтэй, АНУ-ын хамгийн том цагдаагийн газрыг удирдахаар болж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин