Хятадын хөлөг онгоцууд Японтой маргаантай арал руу ойртож очжээ
2021-12-16

Хятадын тэнгисийн цагдаагийн эргүүлийн дөрвөн хөлөг онгоц 12 дугаар сарын 16-ны өглөө эрт  Японтой маргаантай байдаг арлууд руу ойртож очсон талаар Kyodo агентлаг мэдээлжээ.

 

Тодруулбал, эргүүлийн хөдөг онгоцууд Дорнод Хятадын тэнгист, Японд Сенкаку, харин Хятадад Дяоюйтай гэж нэрлэгддэг маргаантай арлуудын орчимд очсон бөгөөд энэ арлуудыг Хятад, Япон улс аль аль нь өөрсдийн нутаг дэвсгэр гэж үздэг юм. Kyodo агентлагийн мэмээдлснээр, Хятадын нэг хөлөг онгоц дээр автомат их буутай төстэй төхөөрөмж байсан гэнэ. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 19-ний өдөр  Хятадын хөлөг онгоцууд Сенкаку арлуудын бүсэд орж байжээ. 

 

Энд дуулгахад, таван арлын гурвыг хувь эзэмшигчээс Японы засгийн газар худалдан авсны дараа Бээжин, Токиогийн хоорондын сөргөлдөөн хурцадсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа эдгээр арлууд АНУ-ын хяналтад байсан бөгөөд 1972 онд Японд хүлээлгэн өгсөн. Харин энэ бүлэг арлын ус нь  ашигт малтмал, тэнгисийн бүтээгдэхүүнээр баялаг гэдэг нь тогтоогдсоны дараа газар нутгийн маргаан эхэлсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин