Шинэ Зеланд хүн амынхаа 90 хувийг вакцинд хамруулжээ
2021-12-16

Шинэ Зеландын 3,78 сая оршин суугч коронавирусийн вакцины хоёр тунд хамрагдсан гэж тус улсын Коронавирустэй тэмцэх ажил хариуцсан сайд Крис Хипкинз мэдэгджээ. 

 

"Манай улсад бүрэн тунд хамрагдсан үзүүлэлт 90 хувьд хүрлээ" хэмээн Хипкинз мэдэгдсэнийг Шинэ Зеландын засгийн газрын сайт нийтэлсэн байна. Түүний өгүүлснээр, вакцинд хамрагдсан иргэд одоо энгийн амьдралдаа шилжиж болох гэнэ. 

 

Шинэ Зеландын Засгийн газар 10 дугаар сараас эхлэн эмч, эмийн санч, сувилагчдыг 12 дугаар сарын дотор коронавирусийн вакцинд зайлшгүй хамрагдах шаардлага тавьсан юм.

 

Энд дуулгахад, Шинэ Зеландад бүх нийтийг коронавирусээс сэргийлэх вакцинд хамруулах хөтөлбөр 2021 оны хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн юм. Энэ улс 5,1 сая хүн амтай бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш Шинэ Зеландад 13 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн бол халдвараас үүдэн 48 хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин