ОХУ төрийн өндөр албан тушаалтнуудыг хэрхэн угтдаг вэ? 
2021-12-17


Манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилж байна. Түүнийг Москвад газардах үеэр хүндэт харуул жагсан, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд угтаж авсан юм. Олон хүн Ерөнхий сайд угтаагүйд гайхаж байв. Үнэндээ дипломат протоколоор онгоцны буудал дээр ерөнхийлөгч, ерөнхий сайд гадаад орны төрийн тэргүүнийг угтан авдаггүй. 

ОХУ-д төрийн болон албан ёсны айлчлал хийж буй хаан, ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүнийг Хүндэт харуулаар угтдаг аж. Харин ажлын айлчлал хийх үеэр ийм цэргийн ёслол болдоггүй юм байна. Тиймээс онгоцны буудал дээр хүндэт харуул жагссан эсэхийг хараад албан ёсны эсвэл ажлын айлчлал гэдгийг мэдэхэд төвөггүй. 


Гадаадын зочныг угтах ёслолыг нутаг дэвсгэрийн гарнизоны дарга хариуцдаг аж. Оросын тухайд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, Москвагийн нутаг дэвсгэрийн гарнизоны дарга хариуцдаг юм байна. Улмаар гадаадын өндөр дээд зочдыг угтахаар нисэх буудал дээр Хүндэт харуул жагсах бөгөөд энэ нь улс орны Зэвсэгт хүчнийг билэгддэг аж. 


Гадаад хэргийн яам айлчлалын талаар ОХУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, Москвагийн нутаг дэвсгэрийн гарнизоны даргад урьдчилан мэдэгдэнэ. ГХЯ-ны цахилгаан утсанд зочин ирэх огноо, цаг, газардах нисэх буудал, албан тушаалын нэр, овог нэрийг тодорхой бичсэн байдаг аж. 

Ингээд нисэх буудал дээр Преображенскийн хорооны бүрэлдэхүүнд багтдаг Хүндэт харуулын рот, түүнчлэн Хүндэт харуулын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим жагсдаг аж. ГХЯ айлчлал хийж буй зочны орны төрийн дууллын нотыг урьдчилан өгсөн байх бөгөөд үүний дагуу төрийн дууллыг Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим эгшиглүүлдэг юм байна. 


ЗХУ-ын үед нисэх буудал дээр гадаадын зочдыг угтах ёслолд ихээхэн ач холбогдол өгдөг байжээ. 


Зочныг угтан авахад Улс төрийн товчооны бүх гишүүн, Батлан хамгаалахын сайд эсвэл Ерөнхий штабын дарга оролцдог байсан гэнэ. Мөн гадаадын өндөр дээд зочны онгоц ЗХУ-ын хилээр нэвтэрмэгц онгоцыг Зөвлөлтийн сөнөөгч онгоцууд угтан, газардах хүртэл нь дагалдан хүндэтгэл үзүүлдэг байжээ. 


Харин нисэх буудал дээр 45 миллиметрийн зэвсгийн салют байрлуулж, айлчлахаар ирж буй орны төрийн дуулал эгшиглэмэгц 20 удаа бууддаг байсан гэнэ. 


Одоо энэ уламжлал байхгүй. Нисэх буудал дээр гадны зочныг угтахаар төрийн тэргүүн эсвэл Ерөнхий сайд очдоггүй юм байна. Зочныг тухай бүрт ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар тодорхойлсон албан тушаалтан угтах ёстой. Зочныг угтах албан тушаалтнуудыг шадар сайдууд эсвэл холбооны сайд нарын дундаас томилдог аж. 


Гадаад орны зочдыг угтах ёслол Внуково-2 нисэх буудалд болдог. Гэхдээ Внуково нисэх буудлыг засварлах үеэр Шереметьево нисэх буудлыг ашигласан тохиолдол гарч байсан гэнэ. Түүнчлэн зарим орны зочид албан ёсны айлчлалдаа ердийн нислэг ашиглах тохиолдол гарч байсан тул өөр нисэх буудал дээр ч угтаж байжээ. Тухайлбал, Австралийн Ерөнхий сайд Орост айлчлахдаа энгийн зорчигч шиг ердийн нислэгээр хүрэлцэн очиж байсан гэнэ. 


Ердийн нислэгээр ирсэн ч хүдэт харуул угтан авдаг. Онгоц газардаж, төрийн тэргүүн болон дагалдан яваа албаны этгээдүүдээс бусад зорчигчид онгоцноос бууснэы дараа онгоц тусгай зогсоол руу очин, тэнд нь угтах ёслол болдог юм байна. 


Эхлээд Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид болон айлчилж очиж буй орны элчин сайд онгоц руу ордог бол дараа нь зочин онгоцны шатаар бууна. Ингээд төрийн тэргүүнийг Оросын албаны этгээд дагалдан Хүндэт харуулын жагсаал руу хүргэдэг ёстой. 


“Ноён Ерөнхийлөгч өө! Таныг Оросын Холбооны Улсын нийслэл, Баатар хот Москвад ирсэнд зориулан Москвагийн нутаг дэвсгэрийн гарнизоны Хүндэт харуул жагссан. Хүндэт харуулын дарга ...” гэж Хүндэт харуулын дарга ёслон хүндэтгэл үзүүлнэ. 


Ингээд ОХУ-ын төрийн далбааны тугчин хэсгийн ойролцоо зочид зогсон, улмаар төрийн дууллууд эгшиглэдэг байна. Эхлээд зочин орны төрийн дуулал, дараа нь Оросын төрийн дууллыг тоглодог аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Cindy Byrd:
Are you searching for spells to get your ex back? I'm here to show my gratitude and appreciations to this great man who save my marriage and bring back my husband. I was at the verge of losing my marriage when Dr.Excellent stepped in and rescued me. My husband had filed for divorce after an unending dispute and emotional abuses we both suffered due to misunderstandings. He left the house and refused to come back. I sought for Dr.Excellent knowing I don’t wish to suffer another penury due to divorce cases and losing my man. I complied with his work procedures which was very easy and he worked for me. The love and connection between me and my partner was restored and he came back and got the divorce case canceled. It’s all for a fact that Dr.Excellent is honest and transparent in helping people and you too reading this can get the solution you seek in restoring joy and happiness in your marriage or relationship. contact Dr.Excellent for help now..Here his contact. WhatsApp him at: +2348084273514 ,Email him at: Excellentspellcaster@gmail.com
2023-05-10
баяр:
Путин монголд ирээд 2 цг болчод явсан монгол ороын бшх нислэг хил хаагаад л сүртэй юм болж бсн 2 онгц дүүрэн бик хамгаалгч түрүүлж ирсн гсн
2021-12-20
Иргэн:
Манай Ерөнхийлөгчийгш ОХУ маш өндөр түвшинд хүндэтгэн хүлээн авлаа. Угтах, үдэх ёслол тогтсон журмын дагуу болсон. Ерөнхийлөгч Путин ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж Тунхагт гарын үсэг дурлаа. Холбооны хурлын дээд, доод танхимын дарга нар хоёулаа уулзлаа. Засгийн газрын дарга нь бараалахлаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Медведев уулзлаа. ОХУ-ын хамгийн дээд түвшиний бүх удирдлага уулзлаа. Игэж бүгдээрээ уулзаж байхыг бас сайн мэдэхгүй л юм байна. Энэнээс илүү өөр яах вэ дээ. Нэр нь үл мэдэгдэх баатруудын хөшөөнд цэцэг өргөхөд монгол дуу эгшиглэлээ. Ингэж байхыг анх удаа л харж байна. Одоо харин манайхан ярьсан, хэлсэн, тохирсноо л яс хэрэгжүүлэх хэрэгтэй байна даа. Манайхан ирээд мартдаг, буцдаг аюултай шүү. Ерөнхийлөгчийн зүгээс хатуу хяналт тавих хэрэгтэй дээ. Гадаад яам онцгой анхаарах ёстой доо.
2021-12-19
Zochin:
Pizda yadaj Lavrov novsh ugtaj avaj estoi shu dee mnai huukig bagahan doromjlooroi sharkovuudaa
2021-12-19
Уншигч:
Монголчууд минь хэзээ бид дипломат ёс мэддэг болчихсон юм бэ.өөрсдийнхөө бүдүүлэг ёс суртахуунгүй байдлаа засахыг бодооч.хүн мэдэхгүй юм мэддэг болж ярих нь тэнэглэл юм.ширэнгэн ойд амьдардаг хүмүүс гэсэн наад захын амьдралын дэг журамтай байдаг юм билээ шүү.өөрийн шүүмжлэлтэй байж сур.
2021-12-19
Ер нь бол Улсын 1-р хүнийг Гадаад яамны жинхэнэ сайд нь угтдаг жишигтэй ч Лавров ирээгүй нь хачин ч хүндэтгэх шалтгаан байсан байх
2021-12-18
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
2021-12-18
Хүрэлсүх Ерөнхийлөгч багаа сайжруулах хэрэттэй:
Нэн түрүүнд ГХ-ын сайд тэвэг толгойтой авгайг соль! Батцэцэг гэж тэвэг толгойтой авгайг тоож байгаа амьтан алга. Айлчлалыг чадваргүй бага нь гутаалаа. Гутаалаа
2021-12-18
томдоо биш ээ журам нь ийм юм чинь албан ёсны айлчлал болохоор папуасын ерөнхийлөгч ирсэн ч ингэнэ
2021-12-18
Бас манай ерөнхийлөгч бас л том байна шүү. Оросууд жагсаад л.
2021-12-17
томдоо биш ээ журам нь ийм юм чинь албан ёсны айлчлал болохоор папуасын ерөнхийлөгч ирсэн ч ингэнэ
Сайхан хүлээж авсан байна
2021-12-17
Иргэн:
Москвагийн цэргийн хүрээ гэж орчуулдаг. Нутаг дэвсгэрийн гэж ярьдаггүй.
2021-12-17
пукин монголд ирэхэд нь гадаад яамны дэд сайд угтаж авсан билүү
2021-12-17