Дөрөв, таван настнуудын 33 хувь нь цэцэрлэгтээ үргэлжлүүлэн явж байна
2021-12-21

 

Томуугийн улирал, Омикрон хувилбарын тархалт зэргээс сэргийлж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ЕБС-ийн улирлын амралтын хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан. Гэхдээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургаж байна.

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1453 цэцэрлэгийн 7024 бүлэгт 60.435 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд үргэлжлүүлэн хамрагдаж байна. Энэ нь 4, 5 настай хүүхдүүдийн 33.1 хувь юм. Цэцэрлэгт үргэлжлүүлэн хамрагдаж байгаа хүүхдүүдийн 31 000 нь 4 настай, 28 000 нь 5 настай суралцагч байна.

 

Эх сурвалж: БШУЯ

Shuud.mn
Сонин хачин