"Болор цом 39” наадамд шилдэг 25 яруу найрагч өрсөлдөнө
2021-12-22

 

“Болор цом 39” наадмын талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

 

МЗЭ-ийн УЗ-ийн дарга Б.Ичинхорлоо "МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом 39” яруу найргийн наадам арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Соёлын төв өргөөнд болохоор зарлагдлаа. “Болор цом 39” яруу найргийн наадамд одоогийн байдлаар 25 шилдэг яруу найрагч шалгарч оролцохоор болоод байна.

 

Наадмын эхний шатанд хот хөдөөгийн 144 яруу найрагч шүлгээ ирүүлсэн. Уг яруу  найрагчдын бүтээлээс МЗЭ-ийн УЗ, Яруу найргийн үндэсний төв, Шүүмж зохиолын үндэсний төвөөс тодорсон шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж 25 шилдэг яруу найрагчдын бүтээлийг авч үлдсэн.

 

Тухайн 25 яруу найрагчдын 6 нь Болор цомын эзэн яруу найрагч байна. Наадмыг  МЗЭ-ийн их чуулганаас шинээр бүрдсэн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэсэн" гэж мэдээллээ. 

 

 

Г.Мичид

 

 

 

Shuud.mn
Сонин хачин