Ерөнхий сайд цагаан сар тэмдэглэхгүй байх чиглэл өгчээ
2021-12-22

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Дэлхийн 90 гаруй улсад коронавирусийн Омикрон хувилбар тархаад байна. Омикрон хувилбар тархахаас сэргийлж улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Манай улс нэр бүхий 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гадаад улсаас ирж байгаа иргэдийг бүгдийг нь гурав хоног тусгаарлах зөвлөмжийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс гаргасан. Уг санал зөвлөмжийг дэмжлээ. Нарийвчилсан зохион багйуулалтыг УОК-оос гаргахыг үүрэг болгосон.

 

Уг шийдвэрийг гаргах болсон шалтгаанын тайлбарлавал, хилийн боомтуудад хийж буй хяналт буюу гадаадаас ирж байгаа иргэдээс авч байгаа шинжилгээгээр эерэг тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Нэр бүхий 11 улсаас бусад улсаас ирж байгаа иргэдийг гэрийн тусгаарлалтад 10 хонагийн хугацаанд гэрийн тусгаарлалтад оруулж байна. Ингээд дөрөв дэх хоногт нь шинжилгээ авч байгаа гэвч үүний хамрагдалт 30 хувь байна.

 

Мөн Ерөнхий сайд цагаан сарын баяр төрийн золголтыг хийхгүй байх, айл өрх өргөн тэмдэглэхгүй байх зөвлөмжийг УОК-оос боловсруулж гаргах үүрэг чиглэл өглөө" гэж мэдээллээ.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
GHBG;:
Burmusun horigloh heregtei, tsomho temdeglene gefev shsl hudlaa baahan haldvar taraana
2021-12-22
Өвчин тархаахгүйн тулд цагаан сараар золголт хийхгүй байх хэрэгтэй. Зөв байна. Шийдвэрээ бүх нийтэд сайтар ойлгуулах ажил зохиох хэрэгтэй.
2021-12-22
!!!!:
Sain b naa Delhii dayar uvchin huuch hezuu b na shuu !
2021-12-22