Израильд омикрон штаммын халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдлээ
2021-12-22

Израильд омикрон штаммын халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар тус улсын төрийн радио дамжуулах корпораци болох Kan мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Израилийн өмнөд хэсэг дэх Беэр-Шев хотын эмнэлэгт омикрон штаммын халдвартайгаар эмчлэгдэж байсан 65 настай өвчтөн 12 дугаар сарын 20-ны өдөр нас барсан байна. Түүнд коронавирусийн халдвараас гадна бусад суурь өвчнүүд байсан гэнэ. 

 

Израильд омикрон штаммын халдварын тохиолдол хоногт 170 бүртгэгдсэн байна. Ингэснээр шинэ штаммын халдварын нийт тохиолдол 341 болж байгаа аж. Харин дахин 807 хүн "омикроны халдвартай байж болзошгүй" гэж үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин