Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно
2021-12-23

 

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 02-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ багын найз, Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Улмаар Э.Энхбат начин БНСУ-ыг зорьж эмчлүүлж байгаад саяхан эх орондоо ирж “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

 

Шүүхээс Н.Түвшинбаярт хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байв. Гэвч хохирогчийн өмгөөлөгч болон ар гэрийн хүсэлтээр яллагдагчийг арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ний 14:00 цагт  Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болно.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин Зочин:
Энэ алуурчин ял авахгүй!!!. Гадуур байх хугацаандаа ял авахгүй байх бүх боломжоо ашиглаад авсан. Өнөөдөр шүүх хурал хаалттай явагдаж байгаа нь авлигыг дээд хэмжээгээр өгснийх юм. Энэ алуурчин хуулиар 5 жилийн ял сонсоно. Өршөөлд 3 жилийг хамруулаад 461- т хоригдсон хэд хоногийг хасаад дээр нь өвчин зовлон энэ тэр болоод үсрээд л хагас жил бололгүй ямарч ялгүй болж гараад дахиад хүн зодох гээд ханцуй шамлаад зогсож байх болно. Монголын хууль шүүх ийм л ялзралд орсон нь энэ алуурчны хэрэг дээр бүр ч тод болж харагдана
2021-12-23