Буриадад ДЦС дээр осол болж, онц байдал тогтоожээ
2021-12-23

Пүрэв гаригт шилжих шөнө Буриадын нийслэл Улаан-Үд хотын ДЦС-1 дээр осол болсны улмаас улсын хэмжээнд онц байдлын дэглэм тогтоожээ. Ийм шийдвэрийг Буриадын тэргүүн Алексей Цыденов гаргасан талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, одоо засварын ажил явагдаж байгаа бөгөөд дунд сургууль, хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсосоон байна. Дулааны цахилгаан станц дээр богино холбоос үүсч, улмаар цахилгаан дамжуулах утас шатжээ. Ослын улмаас дөрвөн тогоо, хоёр турбо үүсгүүрийг салгасан байна. 

 

Галыг шуурхай унтраасан ч Улаан-Үдийн зарим дүүргүүдэд дулаан дамжуулах ажлыг бууруулна гэж анхааруулжээ. Орон сууцнуудад өгөх дулааны хэмжээ буурч, халуун ус тасарч болзошгүйг хэмээн ДЦС-ын удирдлагууд мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Энэ дохио шүү. Манайхан -35 очих гэр хороололын хамаатан саднаа одооноос тордсон нь дээр шүү. 9 эхлээд 2 хонож байна.
2021-12-23