Энэтхэгт шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов
2021-12-23


Энэтхэгийн Дели хотод Зул сар болон шинэ жилийн баяр тэмдэглэх үдэшлэг зохион байгуулахыг хоригложээ. Энэ талаар DW агентлаг мэдээлсэн байна. 

 

Энэтхэгт коронавирусийн шинэ штамм болох омикроны халдвар сүүлийн өдрүүдэд эрс өссөнтэй холбоотойгоор Дели хотод Зул сар, шинэ жилийн баярын олон нийтийн арга хэмжээнүүдийг хоригложээ. 

 

"Зул сар болон Шинэ жилийн баярт зориулсан ямар ч соёлын арга хэмжээ,цуглаан  Делигийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдах ёсгүй" хэмээн Дели хотын Байгалийн гамшгийг арилгах газар мэдэгдсэн байна.

 

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр одоогоор тус улсад омикрон штаммын халдвар авсан өвчтөн нас барсан тохиолдол огт бүртгэгдээгүй байгаа гэнэ. Тус улсад энэ штаммын халдвар авсан хүмүүсийн өвчлөл хөнгөн хэлбэрээр илэрч байгаа аж. Гэвч энэ штамм хурдацтай халдварладаг тул сүүлийн өдрүүдэд омикрон штаммын халдварын тохиолдол эрс өсөж байгаа хэмээн Энэтхэгийн Эрүүл мэндийн яам мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин