Зам тээврийн ослоор 20 хүн гэмтэж, 5 хүний амь нас хохирлоо
2021-12-24

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1444 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1142 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 12 осол бүртгэгдэж, 12 хүн гэмтэж бэртсэн байна. Орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт 7 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж , 5 хүний амь хохирсон байна.

 

 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 8 осол бүртгэгдэж,  8 хүн гэмтсэн байна.

  •  Мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.

 

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж,  5 хүн  гэмтэж, 3 хүний амь нас хохирсон байна.

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж бэртсэн байна

  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирсон байна.

 

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 404 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 250, орон нутагт 154  зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

 

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцох зөвлөж байна.

 

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ аль болох явган хүний гарцаар гарах, Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан замын зорчих хэсэг дээр халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан явган зорчигч гарцаар гарахдаа тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогсож зам тавьж өгсний дараа  явган хүний гарцаар гарах. Мөн шөнө оройн цагт тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглаж байхыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

 

“Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох чиглэлээр гудамж замын хяналт шалгалтыг улсын хэмжээнд эрчимжүүлэн өдөр бүр зохион байгуулж буй тул согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

 

УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД

 

Тээврийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин