Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан БНХАУ-ын иргэдэд 1-5 жилийн хорих ял оноожээ
2021-12-24

 

Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан БНХАУ-ын иргэдэд 1-5 жилийн хорих ял оноожээ . Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/608 дугаартай шийтгэх тогтоолоор, шүүгдэгч Шү Хуй Хуан, Еэ Чин Хуй, Хуан Яао Шэн нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хуан Ши Бин, Лиан Жү Фөн, Нарсу нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шү Хуй Хуан, Еэ Чин Хуй, Хуан Яао Шэн, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн, Нарсу нарыг залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.

 

Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шү Хуй Хуан, Еэ Чин Хуй, Хуан Яао Шэн нарыг тус бүр 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хуан Ши Бин, Лиан Жү Фөн, Нарсу нарыг тус бүр 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Шү Хуй Хуан, Еэ Чин Хуй, Хуан Яао Шэн, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн, Нарсу нарыг тус бүр 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэсэн байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шү Хуй Хуан, Еэ Чин Хуй, Хуан Яао Шэн, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн, Нарсу нарт энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, Шү Хуй Хуан, Еэ Чин Хуй, Хуан Яао Шэн нарын эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн, Нарсу нарыг эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шү Хуй Хуан, Еэ Чин Хуй, Хуан Яао Шэн, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн, Нарсу нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шү Хуй Хуан, Еэ Чин Хуй, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн, Нарсу нарын тус бүр 671 хоног, Хуан Яао Шэний 610 хоног тус тус цагдан хоригдсонг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орчуулагч нарт төлөх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 6.400.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүү хуваан гаргуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Шү Хуй Хуан, Еэ Чин Хуй, Хуан Яао Шэн нараас тус бүр 318.431 төгрөг, нийт 955.291 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Юнител групп” ХХК-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого буюу эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн эд зүйлсийн жагсаалт /9 дүгээр хавтаст хэргийн 61-87, 91-106/, үнэлгээний тайлан /11 дүгээр хавтаст хэргийн 208-229/, битүүмжилсэн 38-08 УБХ улсын дугаартай “Тoyota Alphard” загварын автомашин нь Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын 3 дугаар хэсгийн автомашины гаражид, эд мөрийн баримтаар тооцсон хавсралт “2-4” дээр дурдсан эд зүйлс болон бэлэн 23.215.000 төгрөг, 1000 юань зэрэг мөнгөн тэмдэгт нь Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд, мөн хавсралт “1” дээр дурдсан 126 нэр төрлийн эд зүйлс нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын “С” блокын 3 давхрын 1-5 дугаартай өрөөнүүдэд тус тус хадгалагдаж /эд зүйлсийг албадан борлуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу орчуулагчийн хөлс 6.400.000 төгрөг, нарын бусдад учруулсан 955.291 төгрөгийг “Юнител групп” ХХК-д тус тус олгож, илүү гарсан мөнгийг улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай “БНХАУ-ын иргэн Шү Хуй Хуаны эзэмшилд байгаа 38-08 УБХ улсын дугаартай “Тoyota Alphard” загварын автомашиныг битүүмжилсэн” тухай тогтоолыг хүчингүй болгож, нэр бүхий 6 шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Шү Хуй Хуан, Еэ Чин Хуй нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Нарсу болон түүний өмгөөлөгч Ц.Мэнджаргал, С.Батнасан нараас “...гэм буруугийн асуудлаар...” давж заалдах гомдол гаргасны дагуу Шү Хуй Хуан, Еэ Чин Хуй, Хуан Яао Шэн, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн, Нарсу нарт холбогдох эрүүгийн 1902008940336 дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авсан.

 

Улмаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Гансүлд, орчуулагч А.Сарнай, А.Энхжаргал, шүүгдэгч Шү Хуй Хуан, Еэ Чин Хуй, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Хуан Яао Шэн, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Атарболд, шүүгдэгч Нарсу, түүний өмгөөлөгч Ц.Мэнджаргал, С.Батнасан, нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, хэргийг давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар

Shuud.mn
Сонин хачин
hyatad humuusee abah geh baih. hyatadad mongol yaltan baidag gesen soliltzoo hiih n zuvduu
2021-12-24