Болгарт уушийн газарт вакцин тарьж, урамшуулал амлаж байна
2021-12-25

Болгарын Софи хотын оршин суугчид шинэ жилийн баярын өмнө коронавирусийн вакцины цэг болгосон тохилог уушийн газарт коктейл уунгаа вакцинд хамрагдах боломжтой болжээ. Эрх баригчдын энэхүү өвөрмөц алхам нь зул сар, шинэ жилийн баярын үеэр болгарчуудын эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн гэнэ. Энэ улсад дархлаажуулалтын үзүүлэлт бага төвшинд байгаа бол нас баралтын тохиолдлууд аюулын харанга дэлдэх болсон талаар Евроньюс агентлаг мэдээлжээ. 

 

Ингээд вакцин тариулах хүсэлтэй хүмүүсийг татахын тулд эмнэлэгт биш харин тохилог уушийн газарт тариулах цэг нээсэн байна. Уушийн газрын эзэд хүмүүс вакцинд хамрагдвал хөнгөлөлт үзүүлж байгаа гэнэ.

 

Хөдөлгөөнт дархлаажуулалтын цэгийн зохион байгуулагч, рекламын агентлагийн уран бүтээл хариуцсан захирал Иван Ланджев энэхүү үйл ажиллагаагаа эмнэлгийн байгууллагынханд барьж буй Зул сарын бэлэг хэмээн нэрлэжээ. Мөн энэ арга хэмжээ нь хүн амын дундах сүргийн дархлааг нэмэгдүүлэхэд тусална гэж үзэж байгаагаа илэрхилсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин