Хүйтний эрч бага зэрэг суларна
2021-12-27

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

 

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч бага зэрэг суларна.

 

2021 оны 12 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

   Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин