45 удаагийн дуудлагаар 16 иргэнийг авран хамгаалжээ
2021-12-27

 

Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд  гал түймрийн 43, аврах ажиллагааны 2 нийт 45 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

 

Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

 

Он гарсаар 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1575, аврах ажиллагааны 198, нийт 1773 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14,4%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин