КОВИД-19: Шинээр 157 тохиолдол батлагдаж, 1 нас баралт бүртгэгдлээ
2021-12-28

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 157 тохиолдол батлагдсан байна. Үүний 93 нь Улаанбаатарт, 62 нь орон нутагт, 2 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. 

 

Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 1 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1832 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 29 хүний биеийн байдал нэн  хүнд байна.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин