Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн ажлын хэсэг хуралдана
2021-12-30

 

Өнөөдөр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан болно.

 

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

09.00

Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

““Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

15.30

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

09.00

Түр хорооны хуралдаан /“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” МУИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/

Хэлэлцэх асуудал:

· “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

09.30

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

 

Хэлэлцэх асуудал:

· Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

16.00

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

 

· “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

Shuud.mn
Сонин хачин