Г.Тэмүүлэн: Оюутолгой төсөлд бид хангалттай алдаа гаргасан, алдаанд хязгаар байх ёстой
2021-12-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг: Монгол Улсын 34 хувьд ногдох өр төлөгдөж, Дубайн гэрээ цуцлагдлаа. Бидний хувь хүртэх 2037 он наашиллаа гэсэн хүлээлттэй байна. Тэгвэл ногдол ашиг хүртэх хугацаа наашлах уу, ард түмэнд тодорхой хариулт өгөөч.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ногдол ашиг хойшлуулсан асуудал бол Дубайн 4.1 тэрбум ам.долларын зээл шүү дээ. 2023 он байсныг 2037 он болгосон. Энэ хэлэлцээрийн явцад 4.1 тэрбум ам.долларын зээлийг яах вэ гэдгээс шалтгаална. Тэр зээлээс тэглэх боломж гарвал хугацаа наашилна. Тэглэх боломж гарахгүй бол наашлахгүй. Дахиад зээл авбал ногдол ашиг хүртэх асуудал байхгүй. Дахиад 4.2 тэрбум ам.долларын асуудал яригдаад байна. Үүнийг авбал дахиад 14 жил гээд явбал 2051 он хүрнэ. Улс орноо жаахан ч гэсэн бодож бай л даа. Тэр компанийн төлөө сэтгэлээр унаж, тэр компанид зээл авч өгсөнгүй гээд сууж байгаа гишүүн энд байна. Улс орноо өрөнд оруулъя, ногдол ашгийг хойшлуулъя гэж байгаа гишүүн байна. Тэгсэн мөртлөө өөрийгөө ард түмний төлөөлөл гэж байна. Яаж тэгж хэлж чаддаг байна аа.

 

 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:  2009 оноос хойш Оюутолгой шүүмжлэл дагуулсан нь үнэн. Манай талын хөрөнгө оруулалтын өгөөж бага байгаа нь үнэн. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэлээн буулт хийлгэж байна. Нэг амьсгаагаар бүгдийг шийдэж амжихгүй байх. ТЭЗҮ-ээ батлуулаагүй, ТЭЗҮ батлаагүй болохоор бизнесийн загвар байхгүй, санхүүгийн загвар хийгдээгүй гэх мэт олон асуудал байгаа.

 

Эх орондоо хайртай болж, попорч гоё юм ярьж болно. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчих вий.

 

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Тухайн үед эрх барьж байсан хүмүүсийн алдааг засахын төлөө ажиллаж байна. Түүнээс Эрдэнэт шиг рояалт аваад, усны төлбөрийг нэмж сайхан болгох зүйл байхгүй. Бид цаашид рояалтийг авах ёстой.

 

Дубайн гэрээний дараа Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах гэхэд гарын үсэг хүрээгүй. Хэрвээ бид огцруулсан байсан бол энэ асуудал яригдахгүй байсан. Попорлоо гэж байгаа гишүүд гарын үсгээ харамласан шдээ. Ногдол ашиг авах хугацаа 2037 он гэж байгаа боловч Сангийн  яамны бичиг баримтад 2048 он гэж байна лээ шүү, Сангийн сайд аа. Хэзээ ч ашиг авахгүйгээр хийсэн. Үнэн үг хэлсэн нь попорсон хэрэг биш. Угаасаа үнэнд гүйцэгдэж байна. Жижиг хувьцаа эзэмшигчид нь хэл ам хийж, шүүхдэж байна. Монгол төр хүлцэнгүйгээр, хонь шиг байж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

 

 

Оюутолгой бол маш том төсөл. Монгол Улсын эрх ашиг гэж байдаг бол УИХ, Засгийн газар алдаа гаргах эрхгүй. Бид өмнө нь хангалттай алдаа гаргасан. Эдийн засгийн аюулгүй байдал гэж байдаг бол тэр нь Оюутолгой төсөл. Хамгийн том эрх ашиг хөндөж байгаа асуудал бол нэмэлт санхүүжилтийн асуудал. Аливаа зүйлд хэмжээ хязгаар байх ёстой. Алдаанд ч, өрөнд ч хэмжээ хязгаар байх ёстой. 2015 оноос хойш бид хангалттай өр нэмлээ. Рио Тинто, банк, санхүүгийн байгууллагууд зардлыг хиймлээр өсгөх, нэмэлт санхүүжилт бий болгох, зээлийн хүүг хүүлэх зэргээр.

 

Энэ төсөл дээр гадны хөрөнгө оруулагчид зээл олгож, хүү хүүлдэг схем байж болохгүй. Нэмэлт санхүүжилтийг УИХ зөвшөөрч болохгүй. Далд уурхай нэрээр Оюутолгойд өрийн схем дахин нэмж оруулж болохгүй.

 

Өр тэглэх бол сайн асуудал. Гадны хөрөнгө оруулагчдад хандаж хэлэхэд, нэг асуудал шийдсэн гэдэг нэрээр нэмж зээл авах асуудал тавьж болохгүй. Энэ төсөл бизнес зарчмаар явах ёстой. Гар бариад бугуй барьж болохгүй. Бид гэрээ хэлцэлийг зөв хийх ёстой. Оюутолгой төсөл дээр бид хангалттай алдаа гаргаж, хангалттай зээл олгосон. Дахиж энэ асуудлыг тавьж болохгүй. Энэ бол Монгол Улсын том эрх ашиг.  Оюутолгой бол Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал.

 

Ийн гишүүд асуулт асууж, хариултаа авч, УИХ-ын гишүүдийн 74.1 хувийн саналаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
бар:
барг шалтг гаргаж бгд хааж хаявл таарна нэгнт ашггүй үйлдвр явууллх шаардлагабайхгүй
2022-01-04
Munkhzul:
Uls ornoo bodohgvi uursdiiguu erhemleed baigaa Choijilsuren metiig erguulen tatah sanal gargah shaardlagatai gej bodoj bn ard tvmnii amidral udur uduruur doroitoj buig sudalj vzeh ni heregtei shvv
2022-01-03
Пүрэвдорж:
Оюу толгойгоос монгол улс алтныхаа роёолти татвараа авч байгаа юу баяжмал гээд л гаргачихаж байгаа юу сонсоод байхнаа 1800 тн алт байгаа гээд байх монгол банканд Оюутолгойгоос алт тушаалаа гэж сонссонгүй
2022-01-02
ОюуТолгойн гэрээ хэлцэлийн үр дүнг еэвэнгийн тал харуулж нөгөө тал нь гэхээр эргүүлж харуулж зээл нэрээр дахиад бүүр илүү тал еэвэн багасгах мэт ойлголт төрлөө. Бизнеийг ингэж хийж болохуу?.Орон сууц аваад орсон хирнээ гэрчилгээ нь банкинд орон сууц барисан кампиан миний орон сууцаар зээл аваад байж болохуу?.Тэр кампиан ашиг хүртээд өртэй болохоор би төлөх гэжүү? гэсэн ойлголт л төрлөө.Яагаад ил тод шилэн ойлголт төрөхөөр мэдээлэл өгч болдоггүй юм.
2022-01-01
Чойжилсүрэн мэтийн нөхдүүд ард түмний эрх ашгаас байнага татгалзаж байдаг ЖИНХЭНЭ ПОП этгээдүүдийг сонгогчид нь мэюэж авбал сайн л байна шүл
2021-12-31
Зочин:
Толгойгоороо хариуцана гээд байсан хүмүүс хаана байна
2021-12-31
Даваасүрэн,Тэмүүлэн гишүүддээ баярлалаа.Улсынхаа эрх ашгаас урвагчдыг УИХ-аас зайлуулах хэрэгтэй.Нэрийг нь олон нийтэд ил болгоорой!
2021-12-31
Тэр урвагчийг түмэнд зарла. Эх орноосоо хөөж явуулъя. Рио бол ЭЗ ийн алуурчин компани. Маш нарийн хяналттай үзэхгүй бол цэг таслал гэдэг шиг жаахан юмаар нээнтэглэнэ шүү.
2021-12-30
Тэр Наранбаатар,Чинзориг гэж ёстой хөгийн нөхдүүд байна.Ард олны нэрийг ашиглаад явна гэвэл санасны гарз болно шүү!!!
2021-12-30
Temuulen chin xarin dajgui nuxur bn shdee.
2021-12-30
Болд:
Даваасүрэн Тэмүүлэн гишүүддээ баяр хүргэе. Бид ашиг хүртэж чадахгүй л юм бол уурхайгаа ухуулах хэрэггүй. Бид үр хүүхдүүдтэй ирээдүйтэй улс. Ирээдүйдээ үлдээж болно шүү дээ
2021-12-30
irgen миний бодол:
Анхнаасаа хувь хүртэх гэсэн нь дэмий зүйл байсан гэж боддог...татвар роялти зэргээ авах байсан юм болов уу...одоо алдсан хүн арван тамтай гэдэг шиг л байдал өрнөсөөр
2021-12-30